menu

Wednesday, February 12, 2014

Монгол бичиг стандарт



“ МОНГОЛ БИЧИГ ” хичээлийн хөтөлбөр
Хичээлийн нэр: Монгол бичиг
Мэргэжлийн индекс: D141100
Хичээлийн код: mong 11,11
Хөтөлбөрийн зориулалт: Дээд сургуулийн бакалаврын өдрийн сургалтад
Кредит: 4кр
Судлах улирал: 1, 2р улирал
Хамрах хүрээ: Монгол хэл уранзохиол, Сурган хэлшинжлэл, Монгол англи хэлний багш, бага ангийн багш мэргэжлээр бакалаврын боловсрол олгож буй сургуульд мэргэшүүлэх хичээл болгон судална.
Нэг. Хичээлийн залгамж холбоо:
·         Хэвтээ тэнхлэгээр: Угсаатны түүх, утгазохиол зэрэгтэй холбогдоно.
·         Босоо тэнхлэгээр: Орчин цагийн Монголхэлний авиазүй, үгзүй, хэл шинжлэлийн удиртгал, түүхэнхэлзүй, хэл шинжлэлийн түүх зэрэг хичээлтэй холбогдоно.
Хоёр.  Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага
·         Монгол бичгийн хичээл нь “ Гурван-Эрдэнэ ” БДС-ийн оюутнуудад мэргэжлийн суурь хичээл болгон мэргэшүүлэх хичээл мөн.
·         Монгол бичгийн хөгжиж ирсэн түүх, дунд сургуулийн суурь мэдлэгт нь тулгуурлан ойлгуулах, монгол бичгийн төрийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг харгалзаж  монгол хүн бүр үндэсний бахархал бичиг үсгээ эзэмших шаардлагатай.
Гурав. Хичээлийн зорилго
Үндэсний бахархал болсон бичиг үсгийг өөрсдөө эзэмших төдийгүй бусдад заан сурган түгээх суралцагчидад зориулан боловсронгуй хэл бичгийн дүрэм, онол дадлагыг эзэмшүүлэх зорилготой.
Дөрөв. Хичээлийн зорилт
·         Монгол бичгийн дурсгал, түүхтэй танилцаж, судлах
·         Монгол бичгээр зөв сайхан бичиж, унших, ойлгох зэрэг чадвар эзэмших
·         Цаашид бусдад түгээх, дэлгэрүүлэх сонирхлыг хөгжөөх
·         Эртний ном судартай танилцах үүд нээгдэх
·         ...
Тав. Хөтөлбөрийн онолын үндэслэл
Орчин үеийн сургалтын онол болох когниктив болон консруктивист онолын үзэл баримтлалаар хүн мэдээллийг боловсруулж мэдлэгийг өөрөө зохиомжлон бүтээдэг гэсэн үзэл хандлага, багш суралцагчийн хамтын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг чухалчилсан онол зэргийг үндэс болгоно.

No comments:

Post a Comment