menu

Wednesday, February 12, 2014

Уран зохиолын түүх



“ Монголын уран зохиолын түүх 2 ” хичээлийн хөтөлбөр
Мэргэжлийн индекс: D141100
Хичээлийн код: lite 238
Кредит: 7
Хамрах хүрээ:  Монгол хэл уран зохиолын багшийн мэргэжлээр бакалаврын боловсрол олгож буй сургуульд мэргэшүүлэх хичээл болгон судална.
Хичээлийн залгамж холбоо
·         Босоо тэнхлэгээр: Утга зохиолын онол, монголын уран зохиолын түүх-1, гоозүй уранзохиолын онолын удиртгал, эх бичиг зэрэг хичээлтэй холбогдоно.
ü  Өмнө нь: Уран зохиолын онолын удиртгал, Монголын уран зохиолын түүх-1
ü  Дараа: Уран зохиолын дидактик, Өрнө дахины уран зохиол, Дорно дахины уран зохиол, Судлал шүүмжлэл, Харьцуулсан уран зохиол
·         Хэвтээ тэнхлэгээр: Орчин цагийн Монгол хэл, Найруулгазүй, Гүн ухаан, Сэтгэлсудлал, Ёсзүй, Логик
Хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага
·         Монголын уран зохиолын түүх-2 хичээл нь “ Гурван-Эрдэнэ ” багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангид заан мэргэшүүлэх хичээл мөн.
·         Монголын уран зохиол нэн эртний үеэс өнөөг хүртэл хөгжиж ирсэн түүхийг нийгэм, соёлын хөгжлийн харилцаа холбоонд хөрш зэргэлдээ орнуудын утга зохиолын холбоо нөлөөллийн шүтгэлцээнд авч судална.
·         Монголын уран зохиолын үүсэл хөгжлийн тойм үе шат бүрийн хөгжил хийгээд онцлог ололтыг шалгарсан гол гол төлөөлөгчдийн бүтээл дээр төвлөрүүлэн цэгцтэй мэдлэг болгон олгоно. Энэ мэдлэг чадвартаа түшиглэн эх зохиолд тулгуурлан онол гоозүйн үүднээс зөв үнэлэлт дүгнэлт өгч чадах чадвар дадал эзэмшүүлэхэд чиглүүлэн энэхүү хичээлийг судлана.
Сургалтын хөтөлбөрийн зорилго
Монголчуудын оюуны соёлын хөгжлийн нэг ололт болсон монголын орчин үеийн уран зохиолыг түүхийн тоймыг тогтолцоотой судалснаар уран зохиолыг тал бүрээс нь задлан шинжлэх аргазүйг эзэмшиж, өргөн цар хүрээтэй сэтгэн бодох, шинжлэн судлах чадвар эзэмшинэ. Монголын уран зохиолын түүхийн системтэй мэдлэг олгоно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд
·         Уран зохиолын түүхийг судлах ач холбогдлыг ойлгож, уран зохиолын түүхийг судалдаг арга зарчмуудыг мэдэх
·         Эх зохиолыг уншиж задлан шинжлэх арга эзэмших, тулгуур сурах бичгүүд, судалгаа шинжилгээний бүтээлийг ашиглах үнэлэлт түгнэлт гаргаж хэвших
·         Утга зохиол судлал шүүмжлэлийн болон эрдэм шинжилгээний ажил хийх илтгэл реферат, ангийн болон бакалаврын ажил бичих уран бүтээл туурвил
Хөтөлбөрийн онолын үндэслэл
Орчин үеийн сургалтын онол болох когнитив болон конструктивист онолын үзэл баримтлалаар хүн мэдээллийг боловсруулж мэдлэгийг өөрөө зохиомжлон бүтээдэг гэсэн үзэл хандлага, багш оюутан хамтын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг чухалчилсан үйл ажиллагааны онол зэргийг үндэслэлээ болгоно.

No comments:

Post a Comment