menu

Wednesday, February 12, 2014

Эрдэмтэн их бичгийн хүмүүн Л.Лувсанвандангийн бичиж үлдээсэн “Их номч Ринчений тухай“ өгүүллэгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрдэмтэн их бичгийн хүмүүн Л.Лувсанвандангийн бичиж үлдээсэн “Их номч Ринчений тухай“ өгүүллэгийг бүрэн эхээр нь хүргэе.



Эрдэмтэн их бичгийн хүмүүн Л.Лувсанвандангийн бичиж үлдээсэн “Их номч Ринчений тухай“ өгүүллэгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрдэмтэн их бичгийн хүмүүн Л.Лувсанвандангийн бичиж үлдээсэн “Их номч Ринчений тухай“ өгүүллэгийг бүрэн эхээр нь хүргэе.
1921 онд Хиагтын Наймаа хотын зүүхэнтээ орших Алтанбулаг гацааны нарийн гудамжинд үлэмжийн их Сүхбаатар нэгэн хүүхэдтэй уулзсан нь Буриадын Монголч Раднаажавын хүү байжээ. Жанжин Сүхбаатар угийн танил Ринчен хүүд хандаж бидэнд ном эрдэмтэй хүн хэрэгтэй шүү, дунд сургуулиа төгсөхөд чинь бас сургууль хийлгэхээр явуулъя” гэж хэлжээ. Тэр цагаас эрдэм номын мөр хөөж мэдсэн сурсан бүхнээ улс үндэстэндээ зориулах нэгэн үзүүрт сэтгэл Б.Ринчений амьдралын утга, насны зорилго болжээ. Б.Ринчен бол амьд явсныхаа хэрэг зоригийг бүтээж, явсныхаа тангараг зорилгодоо хүрсэн хүн гэж болно. Бямын Ринчен бол Дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, Хорьдугаар зууны Монгол үндэстний соёлын нэрт зүтгэлтэн, орчин үеийн уран зохиолын билэгт төлөөлөгч билээ.


Тэрбээр 50 гаруй жилийн туршид эрдэм шинжилгээ, уран бүтээлийн ажлыг эрхэлж, яруу найраг үргэлжилсэн үгийг зохиол, сэтгүүл зүй, уран сайхны орчуулга, үндэсний соёл иргэншил, угсаатны судлал, ардын билэг зүй, аман болон бичгийн зохиолын судлалын олон салаа салбарт эрдэм авъяасаа зориулж давтагдашгүй бүтээлээ туурвисан билээ. Алив их зохиолчийн амьдлаг төгөлдөр хөргийг хэн нэгэн биш цаг үе, ард түмэн бүтээдэг ажээ. Харин Б.Ринчений уран бүтээлийн хөргийг тодруулахад хэдэн таталбар зураас нэмэрлэхийг хүснэм. 1977 оны хавар юмсан өвгөн академич урьдын заншлаар ширээнийхээ ард суугаад юм машиндаж харагдана. Энэ удаа тэр онгодын ертөнцөд урам сэргэж насны бүтээл туурвиж суугаа биш харин сэтгэлийн шаналал зовлонд нэрвэгдэж дээд өргөх бичиг цохиж байлаа. Ужиг өвчинд тэнхэл доройтсон биеэ өргөж, арааныхаа хар шүлсийг дарж үзэм хүлхэнэ. Ухаан санаа саруулхан, хүсэл итгэл цээлхэн хэвээр ажээ.Харин олон жилийн элцэлгүй хөдөлмөрт буурал өтгөсийн цоглог харцанд шаналал зовлон илэрхий. Өтгөл бэртэгчдийн атаа хосол, нэр ашгийн шунал, гүжир гүтгэлэг насан өндөр болсон эрдэмтэн зохиолчийн оюун ухаан, нинжин сэтгэл, хүсэл тэмүүлэлд хорт сум болгон тусаж, тэнхэл чийрэг бие цогцост хөнөөлт өвчний нян хорхойг тэжээж амь насанд нь цөв оруулсан хэрэг байлаа. Билгүүн авъяасаа аньж, бийр янтайгаа орхихын өмнө Шинжлэх ухаанд ямар нээлт хийж уран зохиолд ямар туурвил хүнд үлдээх байсан бол?...” би насан тухруу болж байгаагаас огоос монголын шинжлэх ухааны хэлзүйн салбарт, монголын соёлын түүхийг судлах дэлхийн болон зөвлөлт орны дэвшилтэт зохиолч, аугаа их яруу найрагчийн зохиол бүтээлийг монгол хэлээр орчуулах салбарт амжих гэж яарч байгаа зүйлээ хэл шинжлэлтэн зохиолчийн хувиар хийсүү” гэж: дээд байгууллагад эцсийн өргөдлөө бичсэн байна. “Намын амьдрал” сэтгүүлийн 1976 оны 3 дугаарт нийтлэгдсэн “Эрдэмтэн хүний өндөр үүрэг” гэсэн нэргүй өгүүлэл нь үнэндээ Б.Ринчений тухай 40 жилийн туршид явуулсан бодлогын дүн байлаа. Тэгээд ч Б.Ринчен “нэрээ нуусан тэр этгээд 73-ны минь жил орохын босгон дээр замд хөндөлссөн сүүлчийн этгээд болох болтугай” гэжээ. Үнэхээр түүний бүтээл туурвилын замд учирсан эцсийн бэрхшээл тэр байлаа. Б.Ринчен захиргааны хүнд суртлын аппаратын зүгээс энэрэлтгүй дайрч байсан тэр нөхцөлд иргэний нинжин сэтгэл, хүний мөс, хүнлэг үзлээсээ өчүүхэн ч шантраагүй юм.
1930-аад оны үеэс Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Ш.Аюуш, М.Ядамсүрэн, Б.Ринчен, Д.Намдаг зэрэг манай хувьсгалт утга зохиолыг үүсгэн байгуулсан билэгт зохиолчдын хомроголон дайрч хилсдүүлэн хэлмэгдүүлсэн билээ. Тэр үед Д.Сэнгээ их л ангийн чанартай Б.Ринчен феодалын хэлээр бичдэг тухай үндэслэл гаргажээ. 1960 аад онд Б.Ринченг шүүмжлэх явдал бүр гаарч, идэр залуу насанд нь Д.Сэнгээ “Далан настанд даруулга хэрэгтэй” гэсэн дайрал шүлэг бичиж, баримталдаг үзлийг нь национализм, биширдэг соёл нь феодализм, ярьдаг хэл нь архайзм” гэж бичиж байлаа. Их зохиолчийн толгойд “Төмөр даруулга” өмсгөхөд бас Г.Жамсранжав, Д.Сэнгээтэй онь холбон цэц шалгаж “Үүрийн туяа” роман нь үндэсний үзэл нэвт шингэсэн зохиол гэж Б.Ринчений “Үүрийн туяа” романы тухай /1953/ шүүмждээ тэр үнэлжээ. Түүгээр ч барахгүй “Одоо хуучин бичгийн хэлийг амь оруулах гэж байгаа Б.Ринчений оролдлого бол хүүрийн ясыг эвлүүлж амь оруулна гэдэгтэй адил хэзээ ч бүтэхгүй” гэж бичсэн юм. 1960 аад онд “Үнэн” сонинд хэсэг хүмүүсийн өгүүлэл гарч Б.Ринченийг цагаантны оргодол гэж нэрлэж улс орноосоо гарч явахыг ч хүртэл шаарджээ.
Өөрөөр хэлбэл, Б.Ринчений шүүмжлэл, зохиолчийн нийгэм-иргэний шинж, үзэл санаа, үйл ажиллагаа, гарал сурвалжид хүртэл өргөжин гүнзгийрсэн байна. Үндэсний соёл, ертөнцийн боловсрол нүд нээж байж сэхээтэн хүн ард олныхоо ухааны “Есөн сүвийг” нээхэд тус болж чадна гэж Б.Ринчен хэлэх дуртайсан. Тэгээд орчлонг нэг биш хэд хэдэн цонхоор харах юмсан. Үүний тулд “бага залуудаа махаа идэж өвгөрч өтөлсөн хойноо шөлөө ууж суух сайхан шүү” Одоо л шамдаж үз гэж уриалж явдагсан. Цонх гэдэг нь гадаад хэл гэсэн үг юм. Өөрөө ёстой дутаж мөхөсдөхийн зовлонг мэдэхгүй байлаа. Есөн настайгаасаа орос хэлнээс үлгэр домог орчуулж, оросын ард түмний аман зохиолын сүү шимээр оюун нь бойжсон хүү байлаа. “Би зуугаас 99 оростой ном хаялцана” гэж хэлэхэд гайхуулж байна гэж бодох зарим нэгэн байсан. Үнэндээ орос бичгийн хэлийг эх хэл шигээ эзэмшиж, Зөвлөлтийн настай эрдэмтэдтэй хүүрнэж суухдаа жинхэнэ бичгийн хэлээр үлэмж гоё ярьдагсан. Тэрбээр 1970-аад оны эхээр Өлзийлувсан хуурчийн “Бодь мэргэн хаан” орчил их туулийн гол бүлгийг оросоор орчуулж, удиртгал тайлбар үйлдэж хэвлэлд бэлтгэсэн юм. Тэр удиртгалын хэл үлэмжийн яруу найруулгатай билээ. Тэр өгүүллээ бичих үед ёстой л онгод орсон гэж билээ. Энэ өгүүллийг “Монгол судлал”-д багтаан шилжүүлэхэд Б.Ринчений бүтээлийг хэвлэх явдал хэрэг дээрээ хориотой байсан үе. Бас намайг багшийнхаа зохиолыг өөрийн сэтгүүлд хэвлүүлж “Үндэсний хэлийг сэмхэн мөлхүүлэх гэж байна” гэсэн хардлага сэрдлэг, хэвлэл утга зохиолын хянах газраас МАХН-ын Төв хороо хүртэл нэвт гүйсээр хаажээ.
Б.Ринчен оросын болон Зөвлөлтийн утга зохиолын сонгодог туурвил бүтээлийг хүн арддаа хүргэж оюун санааг нь нээгдүүлэхэд бүхэл амьдралаа зориулж ирсэн нэгэн билээ. Тэрбээр Пушкины “Тариачин авхай”, Гоголийн “Тарас Бульба”, А. Толстойн “Талх тариа”, “Мөнгөн ноён”, М.Шолоховын “Хүний хувь заяа”, В.Маяковский, Н.Тихоновын яруу найргийг орчуулсан билээ. А.Мицкевичийн зохиолыг эх хэлээр уншиж, “Тадеуш гуай” найраглалыг польш хэлнээс, Ю.Фучикийн “Цаазын газраас сурвалжилсан тэмдэглэл” зохиолыг Чех хэлнээс, Шандорын уянгын шүлгийг Унгар, Орос хэлээр харьцуулан үзэж орчуулж байлаа. Тэрбээр Ги Де Мопассан, А.Барбюс, Н.Хикмет гээд л дэлхийн сонгодог зохиолчдын зохиолыг эх хэлнээ орчуулсан байна. Энэтхэг, Монгол гаанжуурын гарчиг хэвлүүлж, Германд Монгол туулийн цувралыг нийтлүүлсэн байна. Тэрбээр хятад, манж, төвд хэлээр шинжилгээний зохиолыг уншиж байлаа. Бас англи, франц хэлийг тэгш мэдэж байсан бөгөөд нас жар гараад Грек, Латин хэл үзэж байлаа.
1960 онд бид БНАГУ-д болсон Алтай судлалын ээлжит бага хуралд оролцсон юм. Багш хэлний салбар хуралдаанд эхний илтгэл тавих байлаа. Хумбольдтын их сургуулийн танхимд эрдэмтэд өглөө хуран цугларсан байлаа. Бусад салбар хуралдаан шингэрч, олонхи нь Ринчен докторын илтгэлийг сонсох хүсэлтэй ажээ. Багш хараахан ирээгүй, би гадаа хүлээж байлаа. Арваад минут өнгөрч байна. Тэгтэл хүрэн дээлийн ханцуйг эрхий хуруугаар мухлайдан атгаж, толгойгоо жаахан тухуйлгаж их зоримог шулуун алхаж явна. Цал буурал үс, аясын салхинд хийсэж, сахал хацраа дагаад эргэжээ. Угтаж аваад хэдэн минут өнгөрснийг хэлбэл алхаа нь ширүүсэн өөртөө ч юм уу надад ч юм уу “Зүгээр ялихгүй хоцроход яахав” гэж аяархан хэллээ. Танхимд орж ирмэгц хуран цугларагсад алга нижигнүүлэн угтаж, хурлын индрийн зүг алхав. Хурлын удирдагч Монголын профессор Б.Ринчен илтгэл тавина гэж зарлав. Багш индэрт гарч өврөөсөө хуйлаастай цаас гаргаж ирээд монгол хэлээрээ эхэлж, германаар талархал илэрхийлж англиар уншив. Хурлын танхим нам гүм, хүн бүр чих тавин чагнана. Илтгэгчийн дуу намссаар хүн бүр аниргүй чагнасаар байлаа. Гэнэт нижигнэсэн алга ташилт нам гүмийг эвдэж, эрдэмтэд өөр хоорондоо ярилцаж хэн хүнгүй л шагшиж гайхлаа. Монголын эрдэмтэн гурван хэлээр илтгэл тавина гэж хэн ч санаагүй байх. Багш алгуурхан ирж суулаа. Нүдэнд нь оч гялалзаж, үл мэдэг хянган хамар нь ирмэгтэн, шингэн цайвар царайд мишээл тодорно. Би тэсгэлгүй баярлаж “ёстой л боллоо” гэхэд “Ингэх ёстой юм. Хөдсөн дээлтэй хүн ардынхаа нэр, буяныг шүтэж биширдэг хэн хүн хэзээ хаана ч явсан тэднийгээ төлөөлж очсон тэр газрынхаа хэлээр ном хаялцах хэрэгтэй юм шүү дээ” гэж билээ.
Гэртээ орос, латин үсгийн машин зэрэгцүүлэн тавиад хүссэн хэлээрээ зохиол бүтээлээ туурвиж суудагсан. Цаасыг нэг захаас нөгөө зах хүртэл нь урд хойно нь зай үлдээхгүй машиндана. Миний нэг хуудас бол та нарын гурван хуудастай тэнцэнэ. Манайд цаас хийдэггүй, нөгөө л хэдэн малчдынхаа хөлс хүчийг шимж байж гадаадаас цаас авна. Хайрлаж хямгадах хэрэгтэй гэж ярьдаг байлаа. Уулзаж ярилцвал тамхи асааж, цаасан дээр зурж нэг зүйлийг тал бүрээс нь нотолж тайлбарлана. Утсаар яривал цаг шахам үргэлжилнэ. Хааяа дуудна. Юм хэлж өгмөөр юм уу, ямар нэгэн сонин ном олсон юм уу, бас санал бодлоо ярих юм уу заавал нэг чухал шаардлагатай үедээ дуудна. Нэг удаа очиход цаас дүүрэн юм бичсэн харагдана. “Та наашаа суу. Харж байна уу? Ишданзанванжилын Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалийг уншиж суутал түүний шүлгийн гайхамшигтай хэмнэлийг олж мэдлээ. Та чанга унш гэнэ. “Харж байна уу? Энд шивхэрсэн залуу атан тэмээний тэгшхэн алхаа байна. Энэ чинь европын хорей шүү дээ! Монгол шүлгийн гайхамшиг энэ мөн. Гэтэл европ шүлгийн хэмжээ монголд байхгүй гэдэг биз дээ” гэнэ. “Багшаа, та монгол шүлгийн тогтолцоог судалж өгүүлэл бичиж өгнө үү? Би хэвлэе” гэвэл жаахан инээмсэглэснээ зөвшөөрөв. Ингээд “Монгол хэл зохиол” цувралд “Монгол шүлгийн ёс” цуврал өгүүлэл нь нийтлэгдсэн юм. Б.Ринчен ардын зохиолч билээ. Тэр ардын билиг зүйгээс уран бүтээлийн эх сурвалж хэрэглэгдэхүүнийг олж мэддэг төдийгүй, бас өөрийн ардын хууч ярианы нэгэн гол дүр болжээ.
Тэр баруун аймгуудаар шинжилгээний анги удирдан сар гаруй явж ирээд “Та эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх талаар анхаарах хэрэгтэй болжээ. Ялангуяа ардын хэлээр хэлэлцэж чадахгүй, албаны ядмагхан үгээр ярих юм. Бас гадаад үг гаж дуудлагатай хэлэх нь яс хавтаймаар байна “ гэлээ. Бас л “Багш дээд боловсролын чанарыг сайжруулах, шинжлэх ухааны ажилтныг гадаад дотоодод бэлтгэх асуудлыг дэвшүүлсэн өгүүлэл бичиж өгөөч” гэж өөрөөс нь гуйлаа. Удалгүй “Үнэн” сонинд нэгэн хурц өгүүллэгийг нийтлүүлсэн юм. Ц.Дамдинсүрэн багш уг өгүүллэгийг их л таашааж “Чи Ринченг яаж хүмүүжүүлсэн бэ? Туршлагаа бичмээр байна, цаадах чинь ёстой намын гишүүн шиг бичдэг боллоо” гэж тоглоом тохуу хийж байж билээ. Үнэндээ энэ хоёр эрдэмтний үзэл санаа, үйл бүтээл хүсэл зорилго нь нэг байлаа. Гагцхүү зарим нэгэн хүмүүс өөр хооронд нь сөргөөцөлдүүлж байсныг эргэж харах нь зүйтэй юм. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Н.Лувсанвандан, Я.Цэвэл нар хүрээлэнд ирэхэд бидний баяр болдог байлаа.

...Та үгсийн цэцэрлэгч болж магад буюу
Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэгсийг
Зүрхнийхээ улаан цусаар ургууланхан
Намайг хүн болгосон эх орныхоо ачийг
Анхилам үнэрээр нь магтан хайралъюу.

No comments:

Post a Comment