menu

Wednesday, February 12, 2014

Уран зохиолын судлал, шүүмж


“Судлал шүүмжлэл” хичээлийн хөтөлбөр
Хичээлийн нэр: Судлал шүүмжлэл
Мэргэжлийн индекс: D141100
Хичээлийн код: Cri 437
Хөтөлбөрийн зориулалт: Дээд сургуулийн бакалаврын өдрийн сургалтад
Кредит: 2кр
Судлах улирал: 7 улиралд
Хамрах хүрээ: Монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр бакалаврын боловсрол олгож буй сургуульд “мэргэшүүлэх” хичээл болгон судална.
Нэг. Хичээлийн залгамж холбоо
·         Хэвтээ тэнхлэгээр: Монгол хэл, найруулгазүй, гүн ухаан, ёс зүй, логик зэрэг хичээлтэй холбогдоно.
·         Босоо тэнхлэгээр: Монголын уран зохиолын түүх, утга зохиолын онол, гоо зүй, уран зохиолын онолын удиртгал зэрэг хичээлтэй холбогдоно.
Хоёр. Хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага
·         Монголын уран зохиолын судлал, шүүмжлэлийн хичээл нь “Гурван-Эрдэнэ” БДС-ийн монголхэл-уран зохиол, түүх-уран зохиолын багшийн ангид заах мэргэшүүлэх хичээл мөн.
·         Монголын уран зохиолын судлал, шүүмжлэлийн салбар хөгжиж ирсэн түүхийг монголын уран зохиолын түүх хичээл үзсэн мэдлэг чадварт нь түшиглэн ойлгуулах, Монголын уран зохиолыг судлах ажил хэдий үеэс хийгдэх болов. Цаашдын хөгжлийн төлөв хандлага ололт, шүүмжлэлийн салбарын амжилт, дутагдал энэ бүгдийг баримт материалд түшиглэн судлах. Судлал шүүмжлэлийн үе үеийн гол гол бүтээл туурвилтай танилцаж дүгнэлт хийх. Зохиол бүтээлд шүүмжлэл дүгнэлттэй хандах, судалгааны ажлын зохих ойлголттой болоход чиглүүлж энэ хичээлийг судална. 
Гурав. Сургалтын хөтөлбөрийн зорилго
Монголын уран зохиолын судлал шүүмжлэлийн хөгжлийн түүхийг судалснаар монголын уран зохиолын амжилт ололт, дутагдал гажуудлын талаар баримт нотолгоотой танилцаж аливаа уран бүтээлээс шинэ содон зүйлийг олж харах эрмэлзлэл төлөвшүүлнэ. Судалгаа шинжилгээ, шүүмжлэлийн ажил хийх сонирхолтой мэргэжилтэн бэлтгэхийг зорино.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд
Үе үеийн судлаач, шүүмжлэгчдийн бүтээлтэй танилцах
Судлал, шүүмжлэлийн бүтээлийн ололт, дутагдалтай зүйлд дүн шинжилгээ хийх
Шүүмжлэлийн дотоод төрөл зүйлтэй танилцах
Судлаач, шүүмжлэгчдийн бүтээлийг харьцуулах цаг үе нийгмийн сэтгэлгээний түвшин, арга барилтай нь холбож дүгнэлт хийх
Тэдний бүтээлч туршлагаас суралцах
Тав. Хөтөлбөрийн онолын үндэслэл
Орчин үеийн сургалтын онол болох когнитив болон конструктивизм онолын үзэл баримтлалаар хүн мэдээллийг боловсруулж мэдлэгийг өөрөө зохомжлон бүтээдэг гэсэн үзэл хандлага, багш оюутны хамтын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг чухалчилсан үйл ажиллагааны онол зэргийг үндэслэлээ болгоно.

No comments:

Post a Comment