menu

Wednesday, February 12, 2014

Эсээ найруулгазүй бие даалт



Бие даалт
-          Л. Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номыг уншиж эсээ бичих
-          Мишель де Монтень –ийн сонгомол эсээнүүдийг уншиж танилцаад эсээ бичих
Ерөнхий чадвар
-          Эсээ бичих чадвар
-          Зөв найруулах чадвар
-          Журамлагдсан үгс
-          Зөв бичгийн дүрэм
-          Өөрийгөө илэрхийлэх чадвар

Оюутны бие даан хийх ажил:
1.     Оюутан бүр 5 эсээнд задлал хийсэн байх
2.     Эсээний төрөл тус бүрээр төрөлжсөн эхийн цуглуулга хийх
3.     Тодорхой сэдвээр баримт мэдээлэл цуглуулж, ангилан боловсруулж, уран сайхны, нийтлэлийн, гүн ухааны, бодол бясалгалын, өргөдөл хэлбэрийн судалгааны эсээ бичих
4.     Бусдын бичсэн 2-3 эсээг засч, үнэлгээ дүгнэлт хийх
5.     Хичээнгүй бичлэг хийх \ 5 дэвтэр \
6.     Дараах бүтээлүүдийг бие даан уншсан байх
·         Д. Батбаяр “Мөнхөөр савласан мөнх бус” Уб., 2004
·         Д. Баттогтох “Эсээ бичих эрдэм” Уб., 2006
·         Мишель де Монтень “Сонгомол эсээнүүд” Уб., 2005
·         Ц. Өнөрбаян, Ж. Батбаатар “Эсээ бичихүйн үндэс” Уб., 2006
·         Л. Түдэв “Үгэн бороо” Уб., 2001
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ дүгнэлт
Үнэлгээний хэлбэр:
Хөтөлбөрийн зорилгын биелэлт хэрэгжилтийг дүгнэн, гүйцэтгэлийг үнэлэхдээ “ Гурван – Эрдэнэ ”БДС-ийн оюутныг үнэлэх журмыг үндэслэн хичээлийн ирц, бие даасан ажлын гүйцэтгэл, хичээлийн явцын үнэлгээ, улирлын явцад тогтоосон мэдлэг, чадварын түвшин, улирлын эцэст авсан шалгалтын дүнг оноогоор үнэлж, тус бүрд харгалзах үсгэн ба тоон үнэлгээний оноогоор тооцно.
·         Хичээлийн ирц  / А үнэлгээ /-ийг тухайн хичээлд биечлэн сууж, оролцсоныг харгалзан тооцно.
·         Хичээлийн явцад оролцсон дүн, бие даан гүйцэтгэсэн бүтээлч даалгавар, уншиж танилцаж, ярилцаж хэлэлцсэн ном зохиолыг шалгаж бие даалт ирц  / В үнэлгээ /-ийг тооцно.
·         Улирлын явцад бүлэг сэдэв бүрийн дараа онол, дадлага хослуулсан шалгалт авч явцын ирц  / С үнэлгээ /-ийг тооцно.
·         Улирлын эцэст батлах шалгалтаар тухайн хугацаанд эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага төлөвшилтийг тодорхойлж ирц  / D үнэлгээ /-ийг тооцно.

Үнэлгээний хэмжээс
Монгол хэлний дидактик хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа дараах шаардлага, шалгуур хэмжээсийг харгалзан үзнэ. Үүнд:
  • Тухайн хөтөлбөрийн агуулгыг иж бүрэн судалж, холбогдох ном зохиолыг уншиж, явцын болон батлах шалгалтыг маш сайн гүйцэд өгсөн, бие даан гүйцэтгэх ажлыг бүрэн тооцуулж  90-100 оноо авсан оюутан А үнэлгээ
  • Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судалж, шалгалт шүүлэгт хангалттай үнэлгээ авсан, бие даан гүйцэтгэх ажлын дийлэнх хувийг тооцуулсан, 80-89 оноо авсан оюутан В үнэлгээ
  • Тухайн хөтөлбөрийн агуулгын тал хувийг судалж, явцын болон батлах шалгалтыг дунд зэрэг үнэлгээтэй өгсөн, бие даан гүйцэтгэх ажлын хагасыг тооцуулсан, 70-79 оноо авсан оюутан С үнэлгээ
  • Хичээлийн ихэнх цагт суугаагүй, Тухайн хөтөлбөрийн агуулгыг бараг судлаагүй, явцын болон батлах шалгалтуудыг хангалтгүй бөгөөд хагас тооцуулсан, мэдлэг чадвар сул 60-69 оноо авсан оюутан D үнэлгээ
  • Хичээлийн цөөн цагт суусан боловч хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт болон бие даан гүйцэтгэх ажлыг тооцуулаагүй, мэдлэг чадвар туйлын хангалтгүй 60-аас доош оноо авсан оюутан F үнэлгээ тус тус авна.
Үнэлгээний шалгуур
Чадвар
Үзүүлэлтүүд
Шалгах аргачлал
Унших, ярих, найруулан бичих, зөв бичих
Эсээ уншаад ойлгох
Тулгуур үгсийг олуулах
Эсээний гол санааг тодорхойлох
Эхэд гарчиг өгөх
Өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх
Оюутан бүрээр яриулах
Баримт мэдээлэл олох, ялгах, ангилах
Баримт мэдээллийг ашиглаж эх зохиох
Зохиогчийн санааг тайлбарлах
Зохиогчийн санааг өөрт төрсөн сэтгэгдэлтэй харьцуулж ярих
Уншсан эх, эсээг товчлон найруулах
Эх бичвэрийг товчлон найруулах
Төрсөн сэтгэгдлээ эсээ болгон бичих
Баримт эргэцүүлэл хосолсон эсээ бичүүлэх
Цэвэр, алдаагүй зөв бичих
Чээжээр эх бичүүлэх

No comments:

Post a Comment