menu

Wednesday, February 12, 2014

Яруу найрагч ЛОМБЫН НЯМАА "Зүүдний цагаан унага" зүрхэнд янцгаахын учир



Яруу найрагч ЛОМБЫН НЯМАА "Зүүдний цагаан унага" зүрхэнд янцгаахын учир
Монголын их утга зохиолын тэнгэрт Сэнгийн Эрдэнэ хэмээх нэгэн том од гялалзан байсан цаг саяхан шиг санагдана. Тэр од харваад бас ч хэдэн жил өнгөрчээ. Манай ард түмэн "унтарсан од мянган жил асна" хэмээн цэцэлдэг билээ. Энэ тухай Монголын нэрт яруу найрагч Б.Цэдэндамба "Од" шүлэгтээ бичсэн буй.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэх минь.
Би Сэнгийн Эрдэнэ гэдэг зохиолчийг 1960-аад оны дунд үеэс таних болж зохиолчдын хорооны хурлын танхим, Сэрүүн Галттай, Галттай голын хөвөөнд орших төрсөн гэрийнх нь буурь, Баян-Адарга сумын төв, Баян Дуурьлиг нарсны сүүдэрт, аугаа их Хэрлэнгийн хөдөө арал, эзэн Богд Чингисийн хамаг Монголын хаан болсон түүхт нутаг Хар Зүрхний Хөх нуурын хөвөө, Дадалын Дэлүүн болдог, Өндөрхааны зочид буудал зэрэг олон газар уулзаж явсан маань тархины бор хальс, тэмдэглэлийн дэвтэрт бичиглэгдэн үлджээ.

Эрдэнэ баавай эх орныхоо уран зохиолд хайртай нэгэн бөгөөд сайн зохиол гарах, залуучуудаас сайн зохиолч төрөн гарахад баярлан баясч өөрийн хүүхэд зохиолч болсон юм шиг баярладаг сан. Миний мэдэхээс Балжирын Догмид, Пүрэвжавын Баярсайхан, Чинагийн Галсан нарын тухай ярих дуртай байлаа. Үеийнхээ нөхдийг дэндүү их хайрлана. Д.Гомбожав, Ч.Чимэд, Л.Ванган, Ц.Гайтав, Б.Явуухулан нарыг дурсан ярихдаа нүдэнд нь нулимс мэлтэгнэж, хоолой нь зангирдаг сан.
О.Дашбалбарыг нас барсны дараахан уулзахад, их авьяас, эх оронч
үзэл хоёр уран бүтээлчийг шатаадаг юм. Муу дүү минь өөрөө өөрийгөө шатаачихлаа даа гэж гүнээ харамсаж байсан сан. С.Эрдэнийн унаган мэргэжил эмч учраас бага зэргийн, гэнэтийн өвчнийг аргалдаг байв. Баян-Адарга суманд утга зохиолын өдрүүд болох үеэр С.Дашдооров гүн хордлогод орсон үед Эрдэнэ баавай 100 грамм архинд цайны халбага цагаан давс хийгээд халаагаад уулга гэж зөвлөсний дагуу ёсоор болговод өдөржин шөнөжин огиулаад ядарч байсан Дооров маань хоёр цагийн дараа тас тас хөхрөөд босоод ирж билээ.
Би энэ жороор олон х
үнийг хоолны болон архины хордлогоос аварсан даа. Энэ ямар сайн арга юм бэ. Та хаанаас сурсан юм бэ гэж асуухад минь "Эх орны дайны үед цэргийн дарга нарын санаачилсан жор юм шүү дээ" гэдэг сэн. Өндөрхаан хотод болсон Монгол, Оросын зохиолчдын уулзалтад оролцож байсан Алтайн зохиолч Борис Укачин Хэнтий аймгийн музейг үзэж яваад зүрх нь зогсох аюул тулгарахад С.Эрдэнэ баавай "Архи уулга, архийг нь битгий тасал. Пүрэвдорж чи, Укачины машинд шил архи өвөртлөөд сууж яв. Бага багаар амсуулаад яв" гэж зөвлөж байв. Б.Укачинд "эмчилгээ" зохиж Дадал, Биндэр сумаар явахад ямар ч аюул учраагүй билээ.
1971 оны хавар
Өндөрхаан хотноо С.Удвал, С.Эрдэнэ, Б.Явуухулан, С.Дашдооров нарын "аваргууд" зочилсон сон. Хэнтийн залуу зохиолчид С.Эрдэнэ нарын гурван зохиолчийг яруу найрагч Ц.Сүхбаатарынд аваачиж дайлах гэж С.Удвал даргын унтахыг хүлээж билээ. Шөнийн 01 цагийн алдад С.Удвал дарга унтав бололтой. Хөлийн чимээ гаргаж, даргыг сэрээж болохгүй гэж Дооровын тушааснаар бүгдээрээ зочид буудлын нэгдүгээр давхар хүртэл гутлаа тайлж явсан юм. Тэр гурван зохиолч С.Удвал гуайгаас айсандаа бус хайрлаж хүндэтгэдэгтээ тэгж байсан бүлгээ. Удирдагч хүнээ хүндлэх ухаан гэгч тэр буюу.
С.Эрдэнэ баавай утга зохиолын х
өгжлийн төлөө их л санааширч зовж явдаг сан. Дундаж "саарал" зохиол олширлоо. Орчин үеийн сэдвээр сайн зохиол гарахгүй байна. Ингэж бичвэл сайшаагдана, шагнал авна гэж бодож бичихээр сайн зохиол гарахгүй шүү дээ. Бидний зохиолчид энэ ертөнцийн тухай, хүн төрөлхтөний тухай эргэцүүлэн бодох сэтгэлгээний өргөн далайц  дутаж байна гэж олонтаа ярьдаг сан.
С.Эрдэнэ баавай нэгэн удаагийн яриандаа судлаач, ш
үүмжлэгчид маань уран бүтээлийн лабораторийг бага анхаарч байна. Зохиолчийн уран бүтээлийн лаборатори гэж нууцлаг, агуу юм байдаг юм шүү дээ. Түүний гүн рүү л судлаачид орох учиртай гэж яриад зохиолчийн бүтээлийг зөвхөн үзэл суртлын цонхоор харж үнэлэх шиг хөөрхийлөлтэй юм үгүй. Миний зохиолыг шүүмжлэгчид их өөлөх боллоо. С.Эрдэнэ НАХЯ-ыг шүүмжилж, архичны тухай, завхай явдлыг зохиолдоо их дүрсэлж байна гэж том том шүүмж бичээд хэвлүүлэх гэж гүйлдэж явна хэмээн өгүүлсэн юм. Түүний дараахан "С.Эрдэнийн сүүлийн үеийн бүтээлүүдийн тухай" гэсэн өгүүллийг МАХН-ын төв хорооны үзэл суртлын хэлтсийн удирдах нөхөд гар дамжуулан уншаад хэвлэх шаардлагагүй гэж үзсэн юм гэнэ билээ гэсэн яриаг залуу утга зохиол судлаачид надад хэлж билээ. 
Тэр ш
үүмжид өртсөн зохиолын нэг нь "Тоогийнд өнгөрүүлсэн нэг өдөр" гэдэг өгүүллэг юм. Тэр өгүүллэгийг уншсан дээдсүүд "Тоо гэж хэн бэ" гэж шивэр авир ярилцаж байсан үед Ц.Мөнх багшийн шүүмж судлалын дугуйлангийнхан тэр өгүүллэгийн талаар маргаан өрнүүлэн, уг зохиолд анализ хийж ярилцаад ёс суртахууны асуудлыг хурцаар хөндсөн зохиол гэдэг дүгнэлтэд хүрч билээ. Ц.Мөнх багшийн дугуйлангийнхныг тэр үед Ц.Мөнхийн "улаан хамгаалагчид" гэж нэрлэдэг байв. С.Эрдэнэ баавайн тэр өгүүллэгийн тухай миний бичсэн бяцхан өгүүлэл "Залуучуудын үнэн" сонинд нийтлэгдэж байсан юм. 1982 оны зун Галттайн голын хөвөөнд хүй дарсан улаан чулууны нь дэргэд зогсоод "Тоо гэдэг нэрийг та яаж олсон юм бэ. Өөр нэр өгч болоогүй юм уу. Аль эсвэл их учиртай нэр үү?" гэж асуусанд баавай бодолгүйгээр "Товчооны гишүүнийд өнгөрүүлсэн нэг өдөр" гэдэг өгүүллэг шүү дээ гэж  билээ.
Би юм уншиж н
үд тайлах бүрдээ тэр бяцхан өгүүллэгийнаугаа утга, сургамжийг мэдэрдэг. Улс, үндэстэн, эзэнт гүрнийг шалгууруудын дотор "Хедонизм" буюу төрийн удирдагчид хязгааргүй их цэнгэл жаргалд умбан архи дарс, янхандалт, нууц амрагийн увайгүй явдалд автаж, хэн тансаглан алт мөнгөн дээр хөлбөрч ард түмнээсээ холдох үзэгдэл байдаг. Тийм удирдагчид орд харшаа төмөр, шавар хашаагаар далдалж түүнийхээ цаана цэнгэлийн эмгэнэлт хэрнээ инээдэмт жүжиг тоглох нь зонхилох шалтгаан болдгийг ухаараад тэр бяцхан өгүүллэг хүн төрөлхтөн хийгээд монголчуудын өнгөрсөн үеийн хатуу сургамж юм гэж ойлгож билээ. Ром, Хятад, Манж, Монголын эзэнт гүрнүүдийн мөхөлд хедонизм үлэмж их нөлөөлснийг түүх мартаагүй байна. Социалист системийн үе гэгддэг орчин цагийн буюу XX зууны тогтолцоо нурахад ч хедонизм ямар нэг хэмжээгээр "тус" болсныг бид мэднэ. Одоо үед ч манай төр, засгийн бүх шатны удирдлагын төвшинд хедонизм цэцэглэн хөгжиж байгааг бид харж үзэж, харамсаж л сууна.
С.Эрдэнэ баавай минь усны бяцхан дусалд аварга том нар багтдагийн адил х
үн төрөлхтөний их ухаарлыг бяцхан өгүүллэгт багтааж чаджээ гэж бахархах сэтгэл төрнө. Том бүтээл туурвилыг цаг үе нь ухаардаггүй гэж үнэн юм даа. С.Эрдэнэ баавайн "Өвгөн шувуу" гэж өгүүллэг бий. Ч.Чимид, "Үндэсний зан төрх байдлыг харуулсан сайн зохиол бол С.Эрдэнийн "Өвгөн шувуу" өгүүллэг юм. Дэлхийн соёлт хүн унших бүх зохиолыг би уншсан. Түүнд нэг ч тийм зохиол байдаггүй" гэж ярьж байсныг яруу найрагч Д.Нямаа "Тэнгэрийн хаяа" номдоо бичсэн байдаг. Дорнын аугаа их яруу найрагч Б.Явуухулан С.Эрдэнэд хандаж "Чи "Өвгөн шувуу"-гаа бичлээ. Би "Тэхийн зогсоол"-оо бичлээ. Одоо бид хоёр үхсэн ч яахав дээ" гэж хэлсэнд С.Эрдэнэ нүднээсээ нулимс бөмбөрүүлэн "Явуу минь чи үнэн хэллээ" гээд хөтлөлцөн гарч одож билээ гэж миний анд, судлаач, доктор Ч.Билигсайхан дурсан ярьж байв.
С.Эрдэнэ баавай "
Өвгөн шувуу" өгүүллэгийнхээ тухай ийнхүү ярьж билээ. ---"Л.Ванганы бие муу Зайсангийн аманд зусч байлаа. Ч.Чимид бид хэд эргэж очих болж машинд суугаад хөдлөв. Ч.Чимид хэлж байна. уХэдүүлээ нэг шил шарз авъя. Хоосон очоод яаж Ванганыг харах юм бэу гэхэд нь би "Чимид минь, боль. Элэг нь муудаад хэцүү байгаа хүнийг тавлах гэж байгаа юм шиг. Болохгүй" гэж тас хорьтол Ч.Чимэд, "Чи авдаггүй юм бол би авна" гээд 120 мянгатын дэлгүүрээс нэг шил юм авав. Вангандаа очлоо. Биднийг хараад Ванган маань босоод ирлээ. Цай, хоол болж ярьж суутал Ванган, "Та нар юм авчраагүй юм уу" гэлээ. Чимид над руу толгой дохиж байна. Би гарч машинаасаа архиа оруулж ирэв. Ванган, "Та нар тэгэх ёстой" гэж баясгалантай жуумалзаж байв. Архиа хувааж уугаад ихийг хөөрөлдөв. Буцах замдаа Ч.Чимид минь, "Миний зөв байгаа биз" гэж надаас ам асууж явсан сан. "Өвгөн шувуу" өгүүллэгийн Жав өвгөн чинь Л.Ванган юм шүү дээ гэж билээ.
С.Эрдэнэ баавайд "Ностальгия" гэж богинохон
өгүүллэг бий. 1960-аад оны сүүлчээр Английн монголч эрдэмтэн Онон Өргөнгөө Биндэр суманд зочилсон юм. МАХН-ын Төв хороо, НАХЯ-ны хатуу хяналтын дор капиталист орны эрдэмтнийг их болгоомжтой хүлээн ав гэсэн даалгавар өгчээ. Онон Өргөнгөөг Биндэрт зочлуулахад С.Эрдэнэ баавай нутагтаа амарч явах таарсан байна. С.Эрдэнэ, Б.Нямаа нарын зохиолчид сум, нэгдлийн удирдлагууд Онон Өргөнгөөг Онон мөрний хөвөөнд хүлээн авч үдийн зоог барьжээ. Онон Өргөнгөө Ононы дунд очиж зогсоод, "Чамдаа л гэж ирлээ. Олон жил мөрөөдсөн юм. Энэ биений минь эд эс бүхэнд Онон минь уусан шингэж харь холд туйлдсан биеийг минь сэргээж өгөөч!" гэж уйлж байхыг хараад өгүүллэг бичих санаа төрсөн гэж ярьдаг байв. Сүүлд орчуулагч Балдоржийн Цэрэндашийг Онон Өргөнгөө гэртээ хүлээж аваад хуучлахдаа, "Онон мөрний рашаантай ус биеийг минь эв эрүүл болгож сэргээсэн шүү" гэж бахархан ярьсан гэдэг.
С.Эрдэнэ баавайн "Амьдралын тойрог" романд х
үнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс нутгаа, Ононгоо зорьж очиж байгаа тухай гардаг. Зохиолч Лувсангийн Пүрэвдоржтой хөөрөлдсөн "Ухаарч уярахын тавилан" ярилцлагадаа,
"Чи миний нутгаар явсан ш
үү дээ. Сайхан нутаг. Миний хувьд диваажин гэсэн үг. Энэ зун төрсөн бууцан дээрээ майхантай хэд хонолоо. Өнгөрсөн хаврын муудсан зүрх эрүүл боллоо. Баянхаандаа хийморь хийсгэж, Онон мөрөндөө мөргөсний ач биз. Би байгалийг шүтэх үзэл буюу пантейзмд автсан хүн" гэж хэлсэн байдаг. С.Эрдэнэ баавайн "Алтайд", "Хангайд", "Говь гэмээнэ говь билээ", "Жаргалантын төгөл" зэрэг байгалийг шүтэх үзэл нэвт шингэсэн олон зохиол бий. "Хангай" хэмээх эсээнд,
Хоёр хангай нутаг
Х
үрэнтэж харагдана
Хошууны олон та нар минь
Санагдах л янзтай гэж ардын дууны сэтгэл уярам бадгийг эш татсан байдаг. С.Эрдэнэ баавай Монгол эх орноо жинхэнэ Монгол эх орон болгох сон гэсэн х
үсэл зорилготой байлаа. Тэр эх орны мандал, бадрал, хөгжлийн талаар далайцтай сэтгэлгээ, агуулга бүхий олон эсээ, өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм.
Оросын зохиолчдоос сурах юм их байна. Чингиз Айтматовтай олон удаа уулзаж ерт
өнцийн тухай, уран зохиолын тухай ярилцаж байлаа. Ч.Айтматов надад "Цайран харагдах хөлөг онгоц" туужийнхаа тухай ярихдаа, "Миний туужуудын эсрэг дүрүүдийг ажиглаарай. Эерэг дүрүүдээсээ хүчтэй дүрслэгдсэн байгаа. Момуй өвгөн Орозкулын үйл амьдралыг бод. Момуй өвгөнөөр би бугыг буудуулсан. Орозкул л буудах учиртай биз дээ. Би тэгээгүй. Миний уншигчид хүүг аварч чадаагүй гэж зэмлэдэг юм. Хүүг сургуульд оруулж амар сайхан жаргааж болох байсан. Би зохиолын эмгэнэлтэй төгсгөлд дуртай гэж дандаа хэлдэг. Ер нь Оросын зохиолчидтой ярьж болохоо больсон байна. Тэд их хөгжжээ. Тэд дайн энхийн асуудалд гүн ухааны үүднээс хандаж байна. Саяхан Минск хотын "Планета" буудалд зохиолч Л.Кудрявцевтай "Иван" гэдэг жүжгийнх нь тухай ярилцаж үзлээ. "Иван" жүжиг нь эмгэнэлт хошин драм юм. Л.Кудрявцев ярихдаа, "Миний жүжгийг тавих газар олдохгүй байсан. Казанын театр зориглож тавьсан. Москвагийн МХАТ-д тавихад нь М.С.Горбачев тэргүүтэй нам, төрийн удирдлагууд ирж үзэж өндөр үнэлсэн. Оросын зохиолчид технократ соёл иргэншлийн аюулаас хүнийг аврах тухай их санааширч зохиолынхоо гүн ухааны боловсруулалтыг түүнд хандуулах болжээ. Ер нь техникийн гарвальтай соёл иргэншил хүнийг, хүний мөн чанарыг эвдэн сүйтгэж байгааг бид харж мэдэрч л байна шүү дээ. Бид хүн гэдгээ ч зөв ухаарч чадаагүй явна. Монголчууд уг нь хүнийг эрдэнэ мэт хайрладаг ард түмэн байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хүн хорхой шавьжтай адил өчүүхэн амьтан гэх харгис үзэл дэлгэрсэн. Хүний амь нас, нэр төр монголчуудад юу ч биш боллоо. Энэ аймшигт харгис үзлийн хийрхлээс ард түмнийхээ оюун санааг аврах үүрэг зохиолчдод ногдож байна. Муу хүмүүс сайн хүнээсээ олон болох нь ээ! Би урьд бичсэн бүх зохиолоо дахин нэг уншлаа. Ямар нь зохиол болж вэ гэж эргэцүүллээ. Би хүний сайхан сэтгэлийг номлосон хэдэн юм бүтээсэн юм байна гэж бодлоо. Хүнд уярал ухаарал хэрэгтэй. Ертөнцөд аж төрж бүтээж туурвисан он жилүүдээ хайрлах шиг боллоо гэж ярьж билээ.
Би С.Эрдэнэ баавай зохиолынхоо тухай яриад уйлж байхыг олон удаа
үзсэн. "Галшарын унага" өгүүллэгийн тухай ярьж байгаад мэлмэртэл уйлахад нь Б.Цэдэндамба, Г.Сэсмээ бид хамт нулимсаа арчиж л суусан сан. Зохиолынх нь баатрууд хар хүчний өмнө мөхөсдөхийн учрыг л хайрладаг, харамладаг байжээ.
С.Эрдэнэ баавай минь амьд сэр
үүн байсан бол капиталист нийгмийн хар хүчний өмнө хүчин мөхөсдөж байгаа ард түмнээ хайрлаж уйлж л суух байсан даа. Энэ жил С.Эрдэнэ баавайн 80 насны ой тохиож буй. Зохиолчдын байгууллага, гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар нь хамтраад сайхан тэмдэглэх бизээ. С.Эрдэнэ баавай зохиолч нөхдөө Сэрүүн Галттайдаа урьж аваачих дуртай байлаа.
"Сэр
үүн Галттай гээшимнэй
Сэнхирлэгшийн хаахнуур вэ" гэж дуулалдахад уйлж л суудаг сан даа.
үүдний цагаан унага" зүрхэнд янцгаахын учир ийм буюу.

No comments:

Post a Comment