menu

Monday, March 3, 2014

Нээлттэй семинарт оролцлоо

2014 оны 2 сарын 24 -нд болсон "Гурван-Эрдэнэ" БД сургуулийн багш нарын нээлттэй семинарт оролцож судалгаа, аргазүйн ажлаа хэлэлцүүлэн зөвлөлдлөө. 
"Зургаан мэдрэхүйг сургалтын аргад хэрэглэх нь" сэдэвт энэхүү ажил маань Дидактикийн сургалтын “Юунд сургах вэ ?”, “Яаж сургах вэ ?” гэсэн асуултын дагуу Монголхэлний суралцагч төвтэй сургалтын доорх зарчимуудыг үндэслэн боловсруулж
  • Хөгжүүлэх чиглэл
  • Хэрэглээний хандлага
  • Агуулга нь багц, хураангуй, багтаамж, нягтрал
  • Аргазүй нь оролцооны арга зэргийг уялдуулан давамгайлсан сургалт байхад оршино гэсэн зарчмын дагуу Багш - суралцагч 2-ын хамтын идэвхтэй үйл ажиллагааны явцад мэдлэг бүтээлгэх зорилгоор боловсруулав. – Конструктивизм онол
Зургаан  мэдрэхүйг хичээл сургалтанд зөв тохируулан хэрэглэх нь анхаарал, ой тогтоолтод чухал гэдгийг батлахыг зорин судалгаагаа танилцуулав.Хэлэлцсэн багш нар бүгд өөр өөрийн дүгнэлтийг өгч сургалтад явуулж болох аргуудад хэрэглэх нь илүү үр өгөөжтэй хэмээн санал бодлоо солилцов.
Аливаа сургалтыг онол дадлагын харьцааг зөв тохируулан явуулах нь илүү үр өгөөжтэй ба дадлага нь багшийн заах аргазүй, технологи дээр ямагт суурилж байдаг. Мөн “Эх судлал” хичээлийн агуулгыг жишээлэв.
Хэл бичгийн ухааны тэнхимийн багш Б. Чимэг-Эрдэнэ

No comments:

Post a Comment