menu

Thursday, October 9, 2014

Сэтгэгдэл

П. Баярсайханы "Гүн ертөнц" номыг уншсан сэтгэгдэл
Гүн ертөнц
Аливаа зүйлийн гүн ертөнц рүү орно гэдэг маш хэцүү юм. Харанхуй урт хонгил үргэлжилсээр үзүүрт нь гэрэл харагдаад, харагдаад л байхад хүрч чадахгүй байх шиг хэцүү юм.
Өөрийнхөө гүн рүү, өөрийнхөө ертөнц рүү тонгойж, мөлхөж орох нь эхийнхээ умайд эргэж орох гээд багтахгүй байх шиг хэцүү.
Хэцүү, хэцүү, хэцүү гээд гашуун хэрнээ амттай байх сархад шиг Ертөнц юм.БИ өөрийн дотоод мөн чанар, сэтгэл, зүрх, мэдрэмж рүүгээ өнгийх тусам харанхуй хонгил руу нь унаж хаалгыг нь олохгүй бүдчээд байна. Эгэл хэрнээ эргэлзмээр энэ амьдралын мөн чанар юунд байна ?
Нүдэнд ИЛ харагдах ХЭЛБЭРТ биш, нүдэнд ҮЛ харагдах АГУУЛГАНД ертөнцийн утга, мөн чанар оршдог. БИ ХАРАХГҮЙ БАЙНА УУ

Б. Чимэг-Эрдэнэ

No comments:

Post a Comment