menu

Thursday, December 4, 2014

“Гурван- эрдэнэ” багшийн дээд сургууль СӨБ- 2а ангийн оюутан Э.Энх- эрдэнэ Д. Оюунбадрах багштай уулзсан тэмдэглэлээ бичжээ.

Зохиолчтой уулзсан тэмдэглэл
Хүүхдийг хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг нь боловсрол олгоно гэсэн үг юм. Гэхдээ дан ганц ертөнцийн мэдлэгүүд, шинжлэх ухаан нь хүүхдийг ядрааж, сурах хүсэл тэмүүлэлийг нь мохоодог.
Уран зохиол бол үгийн урлаг юм. Хүүхдэд уран зохиолыг заахдаа шинэлэг байдлаар ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд хэвлийд байхаас хүмүүжил нь эхэлдэг. Ээж нь хүүхэдтэйгээ хэвлийд байхаас нь эхэлж ярьдаг нь үүнтэй холбоотой. Хүүхдийн нас нь нэмэгдэх тусам, нас насны ялгаа нь маш тод харагдаж эхэлдэг.
Жишээ нь: Дөрвөн настай хүүхэд хүмүүсийн ааш занг ялгаж чаддаг бол таван настай хүүхэд хүмүүсийн үйлдэл, ааш занд шүүмжлэлтэй хандаж эхэлдэг.
 Сургуулийн өмнөх насны хүүхдэд зохиол хамгийн их нөлөөтэй байдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдэд зохиол сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
· Хүүхдийн зохиол хүүхдэд аяндаа тогтоогдохоор байх ёстой.
· Монгол уламжлалыг харуулсан зохиол бүтээл сонгох нь маш чухал. Учир нь монголын ёс заншил, уламжлалыг харуулсан зохиол бүтээлийг багаас нь уншиж өгснөөр хүүхэд монгол ёс, уламжлалаа мэддэг болж өснө.
· Зохиол бүтээлийг сонгохдоо тухайн хүүхдийн насны онцлогт нь тохируулж маш нарийн сонгох нь хамгийн чухал.Монголчуудын хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлдэг уламжлалт арга:
1. Хамгийн эхэнд бүүвэйн дуу дуулж өгдөг байсан. Энэ нь урлагаар хүүхдийг хүмүүжүүлж байгаа эхний хэлбэр юм.
2. Хүүхэд хэлд орж эхлэх үед “билүү, чулуу” гэж хэлүүлдэг нь домын шинжтэй. Хүүхдийг хурц хэлтэй болгох гэж ийн хэлүүлдэг байсан.
3. Дараа нь зүйр үг, түргэн хэллэгийг хэлүүлдэг байсан.
4. Амьсгаа задлах үг. Амьсгаа задлах үгийг хүүхдээр хэлүүлснээр ээрдэггүй, амьсгаагаа зөв хувиарлаж сурна.
  Сургуулийн өмнөх насны хүүхдэд ардын аман зохиол хамгийн чухал. Хүүхдийн уран зохиол тухайн орны хэлний хамгийн шигшмэл шилдэг үгнээс, зөв бүтэх ёстой.
Хүүхдэд зориулсан зохиол бүтээл дараах шаардлагыг хангасан байх ёстой:
· Хүүхдэд зориулсан ном хамгийн цэвэр үг хэллэгтэй байх.
· Илүү дутуу үггүй. Агуулга нь маш ойлгомжтой, зөв байх.
· Хүүхдийн зохиолд хайнга хандаж болохгүй. Буруу зүйлийг хүүхэд буруугаар нь л буулгаж авдаг.
   Багш зохиол бүтээлийг хүүхдэд заахдаа ойлгомжтой амьд заах ёстой. Жишээ нь: Өгүүллэг, үлгэр уншиж өгөхдөө зохиол дахь дүрүүдийн сэтгэл хөдлөл зэргийг нүүр, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж харуулахад хүүхэд шууд уншиж өгсөнөөс илүү ойлгодог.
Дүгнэлт: 
Багш зохиол бүтээлийг өөрөө ойлгож байж л хүүхдэд ойлгуулж чадна.
Багш бол хагас жүжигчин байх ёстой. Ингэснээр хүүхдэд зохиол бүтээлийг илүү ойлгуулж чадна.
Хүүхдэд уншиж өгөх зохиолоо зөв зөв сонгох хэрэгтэй. Монгол уламжлал, ёс заншлыг харуулсан, зөв үг хэллэгтэй, зөв агуулгатай бүтээлийг сонгох нь чухал.
  Хүүхдийн уран зохиол судлаач Д. Оюунбадрахтай уулзсан уулзалтаас би маш их зүйлийг мэдэж авлаа.

“Гурван- эрдэнэ” багшийн дээд сургууль
СӨБ- 2а ангийн оюутан Э.Энх- эрдэнэ



   


No comments:

Post a Comment