menu

Wednesday, March 4, 2015

Б.Бааст "Бэрх цаг" өгүүллэг



Бэрх цаг /Б.Бааст/
Дүн өвөл. Хангай талаа барьж их цас унав. Чөмөг царцтал хүйтрэв.
Чоно, ороо ширээнийхээ үеэр цугладаг Бодонтын шивээ лүү Хар Гэлэг ганцаар явжээ. Уг нь Алаг морьтын урт хөндийн ам аманд өвөлждөг айлуудаас хоёр анчин Гэлэгтэй чонын авд мордох байв. Гэтэл нэгнийх нь хэдэн адууг малын хулгайч хөөн одсон учир түүнийхээ араас явах гай газар дороос гарчээ. Нөгөө анчны эхнэр хөнгөрөх болж, харж ханддаг нэгдэл нь ардчиллын хар шуурганд бут үсэрсэн учир хаа холын аймгийн эмнэлэг бараадах гэж үйлээ үзжээ.
Гэлэгийн гэрт, эхнэр Янжив, төрөхийн мэдрэлийн согогтой том охин Сүрнээ үлдэж. Сүрнээгийн дүү Чимгээ охин хотод, хувийн дээд сургуульд эх эцгийнхээ хэтэвч болон авдар дахий нь хуурайлан сурч байгаа ажээ. Чимгээд ямар гай учирсныг хэн мэдэж. Чимгээгийн байдаг Гэлэгийн садан айлын хүн, машинтай давхин ирж, Гэлэг ан авд мордсон өдөр Янживыг авч оджээ. Гэлэг ан аваас гурав хоноод буцаж ирэх учиртай тэр өдөр айл хотынхон нь түүнийг шөнө дунд хүртэл Сүрнээд хань бараа болж, Гэлэгийг ирэхэд гэрий нь дулаан, цайгий нь халуун байлгах гэж хүлээв. Сүрнээ унтаад өгч. Увж цуван одсон хүмүүсийн сүүлч болсон нэг өвгөн цог цучил унах бий гэж зуухны амыг бөхлөөд, дэнг чимхэн унтраагаад гарчээ. Харьсан хүмүүсийн түрүүч дуг нойрондоо, сүүлчийнх нь ор хөнжилдөө дөнгөж шургатал ноход нэг л сэжигтэй шуугиад явчихаж. Холоос айсуй морины хөлс усны үнэртэй цуг чонын үнэр, салхины хөлөөр авсан ноход ийнхүү шуугижээ. Гэлэг уяан дээр буухад, ногоон өвс, малын дулаан хот, утааны үнэрт санаа амарсан морь нь хүн шиг урт амьсгаа аван эмээл гөлмөө дэргэтэл сүртэй шилгээжээ. Гэлэгийн гэр дахин гэрэл, галын илч, хүнээр дүүрэв.
Хотод, Чимгээгийн байдаг айлаас машинтай хүн ирж, битүү хатуу хэдэн үг хэлчихээд эхнэрий чинь аваад явсан гэж хүмүүс хэлээд байхад, Гэлэг ер ухаарахгүй, унтаж буй мэдрэлийн согогтой охиноо сэрээж, түүнээс "эх чинь хаачив?" гэж асууж байгааг бодоход, Гэлэгийн таван сүнс тарчихсан ирснийг хүмүүс тэр сүүлд мэджээ.
Гэлэг ухаан санаа тэгширсэн хойноо хуучилсан нь:
Ороо ширээнийхээ үест өлөгчин чоно ганцаараа гүйж явах нь нэн ховор. Бодонтын шивээ хүрэх замд залуухан, шилбэлзсэн өлөгчин чоно дайралдахад нь намначихсан гэнэ. Арьсы нь хуулж, үрийнх нь сав, давсгий нь хямгадаж аваад цааш явжээ. Шивээ бүүр дөхөөд морио эмээл хазаартай нь суран аргамж чиргүүлдээд орхижээ. Ийм моринд чоно халдахгүй. Гэлэгийн энэхүү суман хээр морь хоёр гурвын зэрэг чононд хэрхэвч мөчөөгөө өгөхгүй. Суман хээрийн дөрвөн хөлөөр даахьтай нүцгэн хүүхэд оролдоход, биеэ хураачихаад чичрэн зогсож
байх. Гэтлээ нохой, чонод бол түүний дөрвөн хөл сум ч мөн, сэлэм ч мөн. Суман хээр гэсний учир нь тэр. Чоно халдаж аюул учрах юмаа гэхэд тэр эзнээ л бараадна. Суман хээр хэзээ ч эзнээ орхиж үзээгүй.
Бодонтын шивээ лүү газрын хаанаас ч чоно гүйж ирлээ гэхэд орох зам нь ганцхан! Тэр замд дөхөн очтолоо Гэлэг шивээ лүү гүйж орсон нэг ч чонын мөр цасан дээр олж харсангүй. Чоноос түрүүлж ирснээ Гэлэг мэдэж. Наран унаж, харуй бүрий болох нь! Ороо ширээ нь орсон чонод өглөө үдшийн ялгаа байхгүй. Чонууд, нэгнээсээ түрүүлж ирэхийг бодно. Түрүүлж ирснээрээ түрээ барих гэдэг. Гэвч,
аль хүчтэй, эртэй нь эзэн сууна. Араатны хууль-хатуу! Даанч энэрэлгүй! Чонууд хэзээ мөдгүй ирнэ. Гэлэг, чоно хаягладаг зам жим, бут дов хад тэргүүтэнд авласан өлөгчин чонын давсгийг шахаж шээсий нь, бас үрий нь савыг шахаж шингэний нь дусаав. Дахандаа үлдсэний нь шахаж шингээгээд лүглэгэр нарсны мөчир дээр авиран гарч гэнэ.
Өлөгчин чонын арьсыг чоно цоройгоод арай хүрэхгүйгээр унжуулаад, дахаа нөмрөн, буугаа барин суужээ. Хасын хар шөнө нөмрөв. Түрүүчийн чоно ирж, шиншлэн, гийнан нарс өөд самардан, тойрч гүйн шээс алдаад, байж ядаж эхэлж. Өлөгчин чоно нарсны мөчирт гарчихаж гэж бодсоноос биш, дэргэд нь эрлэгийн элч суугаа гэж анзаарах ухаан орооны чонуудад үнэхээр дутжээ. Чонууд нэмж
ирсээр!.. Тэдний тоо хэд хүрч буйг мэдэх аргагүй. Бууж ирдэггүй өлөгчингөө буулгаж аваад эмлэж, шунал хүслээ хангаж байгаа юм шиг өлөн азарган чонууд, үүр цайтал уралцаж хэмхэлдэн, гаслалдаж ганганалдав. Хэд нь энэ хорвоог орхиж, хэд нь хоол давуулах хоолгүй болж буйг хэлэхэд бэрх!
Хорвоогийн тогтдог хоёр баганын нэг нь хайр дурлал! Араатны шунал тачаал гэгч хүнийхээс дэндүү хэтрүү, дэндүү аюултай мэт Гэлэгт санагдаж! Чонуудыг буудах боломжтой болж. Аль хүчтэй, эзэрхүү азарган чоныг эхлээд унагах хэрэгтэй. Тэгэхээр дараах дээрэлхүү нь тодорно. Түүнийг унагахаар шинэ хүчтэн овойж ирнэ. Шөнө тамлагдаж, хөдөлж, холдож чадахгүй болсон азарган чоно байна. Өтөлсөн авч ясны өвчиндөө хөтлөгдөж ёстой л ирэх гэж ирсэн хөгшин азарган чоно ч харагдана.
Гэлэг чонуудыг яаж буудахаа бодлоо. Ойрхон, тэр мөртөө дээрээс нь буудахад сайн муу хоёр тал байна. Хамгийн гол нь эхний буун дуугаар чоно бутарч дайжихгүй байх. Өлөгчин чонын арьсыг хөдөлгөв. Түүнийгээ буугаад ирэв хэмээн нарс өөд чихэлдэн зүтгэлдтэл Гэлэг нүдэлсэн хамгийн лухгар азарган чоныг нам буудав. Хамгийг ялагч нь унахаар түүнийгээ дөрөөлөөд дараах хүчтэн нь зүтгэлэхээр бас нам унагав. Зарим чоно буун дуу, дарь хүхрийн үнэр авч, хардаж сэрдэх янз оров. Өлөгчин чонын арьс хөдөлгөхөд л тэд амь алдахаа мартаж байна. Хэмхэлдэж, өрсөлдөж, гишгэлцэж ноцолдох нь ширүүснэ. Ийм үед нь ганц нэг чоно нэмж унагавч, нэг чоныг шархдуулж, газар хагартал гаслуулж гангинуулсан нь гай тарив. Чонууд бутран одов. Гэвч тэд холдсонгүй, Мод хад, бутны цаана оровч, шунал тачаал буцалсан цусан нүд нь өлөгчингийн арьс луу чиглээстэй. Нилээн эрүүлдүү, шазруу хоёрын зэрэг азарган чоно үлдэж. Тэр хоёрыг намначихвал аминд аюулгүй гэж Гэлэг бодов. Тэгээд ч нарсны мөчир дээр удах аргагүй болж байна. Бодлоо. Дахаа унагах нь өлзийтэй санагдав. Унагав. Түүн дээр эрүүл шархтай бүх чоно овооров. Шоргоолж шиг бужигнан дахыг хувааж тасчин дуусах хооронд унагая гэсэн чоноо унагав. Эрүүлшүү, шархтай чонууд амжин далд оров. Гэлэг нарснаасаа бууж, унагасан чонуудаа хажуугийн гуу луу хийн, дээрээс нь мөчир гишүү хаяж, цасаар өнгөлөөд, мориндоо хүрэв. Морь хэдүй ялгуун сайн ч, газар хол, даваа гүвээтэй, зам бартаатай. Өлөгчин чонын арьсыг чирээд морь луу явж байхад, ард Гэлэгийн гэр дахин гэрэл, галын илч, хүнээр дүүрэв.
Хотод, Чимгээгийн байдаг айлаас машинтай хүн ирж, битүү хатуу хэдэн үг хэлчихээд эхнэрий чинь аваад явсан гэж хүмүүс хэлээд байхад, Гэлэг ер ухаарахгүй, унтаж буй мэдрэлийн согогтой охиноо сэрээж, түүнээс "эх чинь хаачив?" гэж асууж байгааг бодоход, Гэлэгийн таван сүнс тарчихсан ирснийг хүмүүс тэр сүүлд мэджээ.
Гэлэг ухаан санаа тэгширсэн хойноо хуучилсан нь:
Ороо ширээнийхээ үест өлөгчин чоно ганцаараа гүйж явах нь нэн ховор. Бодонтын шивээ хүрэх замд залуухан, шилбэлзсэн өлөгчин чоно дайралдахад нь намначихсан гэнэ. Арьсы нь хуулж, үрийнх нь сав, давсгий нь хямгадаж аваад цааш явжээ. Шивээ бүүр дөхөөд морио эмээл хазаартай нь суран аргамж чиргүүлдээд орхижээ. Ийм моринд чоно халдахгүй. Гэлэгийн энэхүү суман хээр морь хоёр гурвын зэрэг чононд хэрхэвч мөчөөгөө өгөхгүй. Суман хээрийн дөрвөн хөлөөр даахьтай нүцгэн хүүхэд оролдоход, биеэ хураачихаад чичрэн зогсож
байх. Гэтлээ нохой, чонод бол түүний дөрвөн хөл сум ч мөн, сэлэм ч мөн. Суман хээр гэсний учир нь тэр. Чоно халдаж аюул учрах юмаа эхэд тэр эзнээ л бараадна. Суман хээр хэзээ ч эзнээ орхиж үзээгүй. Бодонтын шивээ лүү газрын хаанаас ч чоно гүйж ирлээ гэхэд орох зам нь ганцхан! Тэр замд дөхөн очтлоо Гэлэг шивээ лүү гүйж орсон нэг ч чонын мөр цасан дээр олж харсангүй. Чоноос түрүүлж
ирснээ Гэлэг мэдэж. Наран унаж, харуй бүрий болох нь! Ороо ширээ нь орсон чонод өглөө үдшийн ялгаа байхгүй. Чонууд, нэгнээсээ түрүүлж ирэхийг бодно. Түрүүлж ирснээрээ түрээ барих гэдэг. Гэвч, аль хүчтэй, эртэй нь эзэн сууна. Араатны хууль-хатуу! Даанч энэрэлгүй! Чонууд хэзээ мөдгүй ирнэ. Гэлэг, чоно хаягладаг зам жим, бут дов хад тэргүүтэнд авласан өлөгчин чонын давсгийг шахаж шээсий нь, бас үрий нь савыг шахаж шингэний нь дусаав. Дахандаа, үлдсэний
нь шахаж шингээгээд лүглэгэр нарсны мөчир дээр авиран гарч гэнэ. Өлөгчин чонын арьсыг чоно цоройгоод арай хүрэхгүйгээр унжуулаад, дахаа нөмрөн, буугаа барин суужээ. Хасын хар шөнө нөмрөв. Түрүүчийн чоно ирж, шиншлэн, гийнан нарс өөд самардан, тойрч гүйн шээс алдаад, байж ядаж эхэлж. Өлөгчин чоно нарсны мөчирт гарчихаж гэж бодсоноос биш, дэргэд нь эрлэгийн элч суугаа гэж
анзаарах ухаан орооны чонуудад үнэхээр дутжээ. Чонууд нэмж ирсээр!.. Тэдний тоо хэд хүрч буйг мэдэх аргагүй. Бууж ирдэггүй өлөгчингөө буулгаж аваад эмлэж, шунал хүслээ хангаж байгаа юм шиг  өлөн азарган чонууд, үүр цайтал уралцаж хэмхэлдэн, гаслалдаж ганганалдав. Хэд нь энэ хорвоог орхиж, хэд нь хоол давуулах хоолгүй болж буйг хэлэхэд бэрх!
Хорвоогийн тогтдог хоёр баганын нэг нь хайр дурлал! Араатны шунал тачаал гэгч хүнийхээс дэндүү хэтрүү, дэндүү аюултай мэт Гэлэгт санагдаж! Чонуудыг буудах боломжтой болж. Аль хүчтэй, эзэрхүү азарган чоныг эхлээд унагах хэрэгтэй. Тэгэхээр дараах дээрэлхүү нь тодроно. Түүнийг унагахаар шинэ хүчтэн овойж ирнэ. Шөнө тамлагдаж, хөдөлж, холдож чадахгүй болсон азарган чоно байна. Өтөлсөн авч ясны өвчиндөө хөтлөгдөж ёстой л ирэх гэж ирсэн хөгшин азарган чоно ч харагдана.
Гэлэг чонуудыг яаж буудахаа бодлоо. Ойрхон, тэр мөртөө, дээрээс нь буудахад сайн муу хоёр тал байна. Хамгийн гол нь эхний буун дуугаар чоно бутарч дайжихгүй байх. Өлөгчин чонын арьсыг хөдөлгөв. Түүнийгээ буугаад ирэв хэмээн нарс өөд чихэлдэн зүтгэлдтэл Гэлэг нүдэлсэн хамгийн лухгар азарган чоныг нам буудав. Хамгийг ялагч нь унахаар түүнийгээ дөрөөлөөд дараах хүчтэн нь зүтгэлэхээр бас нам унагав. Зарим чоно буун дуу, дарь хүхрийн үнэр авч, хардаж сэрдэх янз оров. Өлөгчин чонын арьс хөдөлгөхөд л тэд, амь алдахаа мартаж байна. Хэмхэлдэж, өрсөлдөж, гишгэлцэж ноцолдох нь ширүүснэ. Ийм үед нь ганц нэг чоно нэмж унагавч, нэг
чоныг шархдуулж, газар хагартал гаслуулж гангинуулсан нь гай тарив. Чонууд бутран одов. Гэвч тэд холдсонгүй, Мод хад, бутны цаана оровч, шунал тачаал буцалсан цусан нүд нь өлөгчингийн арьс луу чиглээстэй. Нилээн эрүүлдүү, шазруу хоёрын зэрэг азарган чоно үлдэж. Тэр хоёрыг намначихвал аминд аюулгүй гэж Гэлэг бодов. Тэгээд ч нарсны мөчир дээр удах аргагүй болж байна. Бодлоо. Дахаа унагах нь өлзийтэй санагдав. Унагав. Түүн дээр эрүүл шархтай бүх чоно овооров. Шоргоолж шиг бужигнан дахыг хувааж тасчин  дуусах хооронд, унагая гэсэн чоноо унагав. Эрүүл шүү, шархтай чонууд амжин далд оров. Гэлэг нарснаасаа бууж, унагасан чонуудаа хажуугийн гуу лүү хийн, дээрээс нь мөчир гишүү хаяж, цасаар өнгөлөөд, мориндоо хүрэв.
Морь хэдүй ялгуун сайн ч, газар хол, даваа гүвээтэй, зам бартаатай. Өлөгчин чонын арьсыг чирээд морь луу явж байхад, ард
...Энэ жил ямар олон азарган чоно цуглаваа! Алуулсан нэг өлөгчин дээр ийм олон азарган чоно цуглах гэдэг ямар ёр вэ! Улсын хил давж, гүйж ирдэг азарган чоно гэж байдаг болсон юм биш бизээ! Тэр золигнууд, гичий чонууды маань дагуулж гүйсээр эцэст цаана нь үлдсэн гичий, өлөгчин чонууд дээр шавалдаж байгаа юм биш үү!... гэж бодов.
Гэлэг гарч, суман хээрээ тэжээлийн хашаанд нь оруулж өвсий нь тавь жөгөв.
Мориныхоо хондлойг илж "Эзэн морь хоёр санаа нэг бол хүрэхгүй газар бүтээхгүй ажил гэж байхгүй гэдэг үнэн юм даа!" гэж өөртөө өгүүлэв.
Гэлэг үүдэн дээрээ ирээд, тэртээ баруун өмнөх их модтой даваа луу харвал, машины бололтой гэрэл цайвалзаж байснаа наашаа тонгойн далд орох шиг болов.
...Машины гэрэл шиг!.. Янжив айсуй юм болуу!.. Тэр минь юу гэж над шиг ингэж шөнөдүүлж ирээ аж!.. гээд оров.
Гэлэг ороо засч хэвтсэнгүй. Дахиад орныхоо урдуур тосон дэнгээ ширтэн хажуулав.
Мориндоо тэжээл өгсөн нь аз болжээ. Эрүүл агаарт санаа сэтгэл нь сэлгээ авчээ. Охин Чимгээгийнхээ тухай бодож эхлэв.
Янжив бид хоёрт амьдрал хоёрхон охин хайрлахдаа, нэгий нь мэдрэлийн согогтой, нөгөөгий нь тостой гараар баришгүй цэврүү шиг сайхнаар заяах!... Чимгээ царай зүс, үс гэзэг, нүд шүд, дуу хоолой, бие хаа юугаараа бол хүний сэтгэл зөөллөнө. Гэхдээ, царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг. Чимгээ дээд сургуульд очуутаа л хүмүүсийн нүдэнд өртөж, онц сурлагатан, оны шилдэг бүсгүй... Бас бус юу юу ч гэнэ вэ мандаж гарчээ! Тэр бүхэнд хөөрч сагаж эхэлж. Энэ холоос эцэг эх нь, тэр хотод байгаа айлынхан нь, ер нь сайн санаат хүн бүрий даруу, аядуу байгаач гэх дусам хөөс шиг хөвсийсөөр... сүүлдээ гадныхны мэх гохонд оржээ. Бамбарлах цас мэт магтаал газар авсаар, Чимгээ өөрийн хүний эрчүүдийг өөр хооронд нь харгалдуулах болж. Нарсны мөчир дээрээс Гэлэг дахаа унагахад шархтай, бөгсөө чирсэн, хөгшин, эрүүл чонууд яаж түүнийг тасчин хуваалаа. Сүүл сүүлдээ, Чимгээгийн төлөө эрчүүд яг ингэх болж. Эрчүүдийн ийм ес хонзон болсон атаа жөтөөнд, Чимгээд хорссон бүсгүйчүүд ч давс хужир нэмж шорвоглох болжээ. Чимгээ харь эрд  дэлүү шиг наалджээ. Ногооноор цохиж авсан олон өрөө гял цал оргисон байртай, гудамж зээлд багтаж ядсан урт хар Линкольн машинд сууж, өдөр шөнөгүй аль өндөр зэрэглэлтэй зоог зугаа цэнгэлийн газраар л гоёл чимэглэл хувцас хунараа дааж ядан гунхаж ганхаж явна гэдгийг дуулаад Гэлэг Янжив хоёр яс яйрч, үс зулгартал айн эмээж, хорвоо минь өдөр шөнө хоёр шиг ийм хоёр охин заяахаар хоёулангий нь тэнэг мунхагдуухан заяачих нь яав даа гэж нэг бус удаа хэлэлцдэг болжээ.
Ноход шуугиж эхлэв. Суман хээр юу зөгнөснийг бүү мэд, харанхуй шөнийн дээвэр ханз үсэртэл үүрсэв. Чимгээгийн өмчтэй ухаа үнээ ч мөөрөх шиг. Машин ойртон айсуй. Гэлэг, данхтай цай зуухан дээр тавихдаа гар нь хачин чичрэв. Машин гадаа ирж зогсов. Хот айлынхан яаж амжиж босон ирснийг хэн мэдэж, машины ирж зогсохтой зэрэгцэн гадаа хүрч иржээ. Гэлэг дээлээ ханцуйлан бостол мэдрэлийн согогтой охин Сүрнээ нь ч юу зөгнөснийг бүү мэд өрвийгөөд босоод иржээ. Гадаа Янжив дуу тавин орилох шиг! Янживын дуугаар Гэлэгийн бие, аянганд ниргүүлсэн хар мод цуу үсрэх мэт хачин болоод дороо лагхийтэл суун тусав. Янжив хүмүүсээр түшүүлсээр орж ирэв. Янжив, Сүрнээгийнхээ сэгсийсэн үстэй толгойг хальт илэн Гэлэгийн өвдөг тулан
-Охиныг!.. Гадна дотнын орооны чоно шиг залуус олон хэсэг тасчаад хаячихаж”... гээд ухаан алджээ.
-Ийм үг сонсгох гэж өдөржин, шөнөжин тэр олон азарган чоно намайг дагажээ.
Хүн нь чоноосоо дор болох ийм цагийг үзэх гэж! Яасан бэрх цаг ирэх нь энэ вэ!... гээд Гэлэг, Янживынхаа духанд духаа наагаад мэгшин уйлжээ. Суман хээр дахин харанхуй тэнгэрийн бүрхүүл ханз үсэртэл үүрсчээ!


No comments:

Post a Comment