menu

Tuesday, November 3, 2015

УЗОУ-БАБ2 ангийнхан бэлдээрэй



Хичээл, кредит цаг: Монголын уран зохиолын онолын удиртгал, багц цаг 2
Мэргэжил, анги: БАБ2 а, б
Он, сар, өдөр: 20.. оны .... сар...өдөр
Уран зохиолын онолын удиртгал
Явцын үнэлгээ
-          Хичээлийн ирц-10 оноо
-          Зохиолоо дор бүрнээ задлан ойлгосон байдал
-          Эх зохиож ирсэн байдал
-          Хичээлийн идэвх оролцоо
1.      Бие даалт \Зохиол цуглуулсан, уншиж, бүрэн судалсан байдал \
2.      Шалгалт
3.      Ерөнхий чадвар:
-          Зохиол бүтээлийг уншиж, ойлгож өөрийн болгох чадвар
-          Задлан тайлбарлаж, дүр дүрслэл, онцлог, уран сайхан зэргийг мэдэрсэн байдал
-          Харьцуулсан үнэлгээ дүгнэлт хийх, зохиол эх зохиох чадвар
-          Эх зохиолоо ойлгож ярих, бичих, унших чадвар
-          Зохиол бүтээлийг заан сургах чадвар зэргийг харна.

Анхаарах зүйл:
1.      Бүх зохиолоо бүрэн эхээр нь уншсан байх
2.      Уран зохиолын онолын лекцээ унших
3.      Д. Галбаяр “ Уран зохиол шинжлэлийн лекц ” номыг уншиж танилцах
4.      П. Одсүрэн “ Эх зохиол задлах аргачлал ” номыг уншиж танилцах
5.      С. Байгалсайхан “Уран зохиол шинжлэлийн лекц” номыг уншиж танилцах
6.      С. Энхбаяр “Утга зохиолын онол” номыг уншиж танилцах
Шалгалтын материал
1.      Задлан тайлбарла
-          Зохиолын утга санаа
-          Дүрийн онцлог
-          Дүр дүрслэл
-          Уран сайхны онцлог
-          Зохиомж бүтэц
-          Хэв шинж
-          Зохиолчийн үзэл баримтлал
·         Б. Явуухулан “Вансэмбэрүү”
·         Б. Лхагвасүрэн “Уянгын тойрог”, “Үр могой”
·         Б. Явуухулан “Хар ус нуурын шагшуурга”
·         Ц. Түмэнбаяр “Цагаан сүүний домог”
·         Д. Нямсүрэн “Дөрвөн цаг”
·         Д. Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч”
·         С. Эрдэнэ “Өвгөн шувуу”
·         Д. Батбаяр “Харуй бүрий”
·         Д. Мягмар “Үер”
·         До. Цэнджав “Хөх жавар”
·         Ч. Лодойдамба “Тунгалаг тамир”
·         Д. Нацагдорж “Учиртай гурван толгой”
·         Д. Цоодол “Тэнэг”
·         Д. Норов “Мөнхийн дуудлага”
·         Б. Лхагвасүрэн “Ижийн дууль”
·         “81 зоосны дууль”
·         Д. Цоодол “Харамчийнхны дууль”
·         Д. Цоодол “Хуучин дэр модны дууль”
·         “Сохор зоосны дууль”
·         Шүүдэрцэцэг “Ану хатан” жүжиг
2.      Шалгуур
-          Уран зохиолын удиртгал хичээлийн лекцээс уялдуулах
-          Уран зохиолын мөн чанар, үүрэг, зорилгын тухай
-          Зохиолын үүдэл санаа, утга шилжүүлэх ёсны тухай
-          Зохиолын ур маягийн тухай
-          Шүлгийн тогтолцоо
Амаар асуух шалгалт
Билет №1
1.      Уран зохиол урлагийн нэг төрөл болох нь, түүний үүсэл хөгжил, мөн чанар, тусагдахуун
2.      Б.Лхагвасүрэнгийн “Боржгины бор тал” шүлгийг уран сайхны талаас ярих
Билет №2
1.      Уран зохиолын үүрэг зорилго, өвөрмөц онцлог
2.      Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгийн гол санааг өөрийн үзэл бодлоор ярина уу.
Билет №3
1.      Зохиолын сэдэв, утга /гол санаа буюу объектив утга, зохиолчийн санаа буюу субъектив утга/, тэдгээрийн харьцаа
2.      Б.Явуухулангийн “Вансэмбэрүү” шүлгийг ойлгон, урнаар уншина уу.
Билет №4
1.      Зохиолын зохиомж, өгүүлэгдэхүүний тухай
2.      Б.Явуухулангийн “Хар-Ус нуурын шагшуурга” шүлгийг задлан ойлгож, урнаар уншина уу.
Билет №5
1.      Уран сайхны дүр
2.      Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн дүрслэл, хэл найруулгыг илрүүлэн ярина уу
Билет №6
1.      Уран зохиолын хэлний мөн чанар, онцлог шинж
2.      Ц.Түмэнбаярын “Цагаан сүүний домог” өгүүллэгийн өгүүлэгдэхүүн, зохиомжийн онцлог, дүр, сэдэв утгыг дэлгэрэнгүй ярина уу.
Билет №7
1.      Үгийн санг уран дүрслэлд хэрэглэх нь /ойролцоо ба эсрэг үгс, ижил ба төсөөт үгс, шинэ ба хуучин үг, гадаад үг, нутгийн аялгууны үг, мэргэжлийн үг хэллэг, этгээд үг, бүдүүлэг үг/
2.      Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” романы үзэл санаа, дүрүүдийн онцлогийг илрүүлэн ярина уу.
Билет №8
  1. Утга шилжүүлэх ёс, түүний хэв маягуудыг уран зохиолд хэрэглэх нь /зүйрлэл, адилтгал, чимэг үг, тойруулал, төлөөлөл, бэлгэдэл, ихэсгэл, багасгал, ёгтлол, егөөдөл, амьшуулал, юмшуулал, хүншүүлэл, өрнүүлэл, бууруулал/
2.      Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгийн гол дүрийн онцлог, гол санааг өөрийн бодлоор ярина уу
Билет №9
1.      Шүлгийн айзам хэмнэлийг бүрдүүлэгч хүчин зүйлс
2.      Д.Батбаярын “Харуй бүрий” хошин өгүүллэгийн дүрийн зан төрх, сэдэв, утгыг тодруулан ярина уу.
Билет №10
1.      Монгол шүлгийн онцлог
2.      Дуулийн тухай ойлголт. Д.Цоодолын “Тэнэг” дуулийн онцлог шинжийг ярина уу.
Билет №11
1.      Уран зохиолын уламжлал, шинэчлэл /үзэл санааны, дүрийн, хэл, дүрслэлийн/, харилцан нөлөөлөл, цаг хугацаа, орон зайн хамаарал
2.      Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээс төрсөн сэтгэгдэл, гол санааг хэрхэн ойлгосноо дүрслэн ярина уу.
Билет №12
  1. Уянгын зохиолын зүйлс, тэдгээрийн үүсэл хөгжил, онцлог шинж
2.      Д.Нямсүрэн “Дөрвөн цаг” шүлгийг уран унших
Билет №13
1.      Зохиолын хэл найруулгын онцлогийг илрүүлэх
2.      Д.Мягмарын “Үер” туужийн гол санаа, амьдралын мөн чанарыг дэлгэрүүлэн ярина уу.
Билет №14
1.      Уран зохиол дахь дүрийн хэл яриа
2.      Б.Лхагвасүрэнгийн “Үр-могой” дуулийг заах арга зүйн тухай дэлгэрүүлэн ярина уу.
Билет №15
1)      Уран зохиолын үүрэг, чиг хандлага
2)      Д.Норовын “Мөнхийн дуудлага” зохиол дахь гол дүрийн онцлог, үзэл санааны тухай дэлгэрүүлэн ярина уу.
Билет №16
1)      Өгүүлбэрзүйн уран маяг /Давталт /ерийн, толгой, сүүл, бөгжин, бэлчирлүүлэх/, зэрэгцүүлэл, харшуулал, ахиулал, хураангуйлал, яруу асуулт, яруу дуудал, яруу асуулт, яруу анхааруулга, зориудын дараалал/
2)      До.Цэнджав “Хөх жавар” туужийн гол санаа, гол дүрийг тайлбарлан ярина уу.
1.      Аристотель “Туурвилзүй” Уб., 1969 /Мөн “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулиас эрхлэн гаргадаг “Утга зохиол судлалын унших бичиг” цуврал эмхтгэлийн 1996 оны дугаар 1-т хэвлэгдсэн байгаа/
2.      Аюурзана.Г. Утга зохиолын тухай яриа Уб., 2004
3.      Байгалсайхан.С. “Уран шинжлэлийн удиртгал” Уб., 1995
4.      Байгалсайхан.С. “Уран дүрийн онолын лекцүүд” Уб., 1998
5.      Билигсайхан.Ч. “Орчин цагийн монгол роман” Уб., 1981
6.      Билигсайхан.Ч. “Арван хөрөг” Төрийн шагналт зарим зохиолчийн тухай. Уб., 1998
7.      Билигсайхан.Ч. “Ухаарахуй” Уб., 2004
8.      Буяннэмэх.С. “Уран зохиолын онолын үүд” Уб., 1980
9.      Гаадамба.М. “Утга зохиолын онолын товч түүх” Уб., 1958
10.  Гаадамба.Ш. “Утга зохиолын онолын үндэс” Уб., 1989
  1. Гаадан.Х. “Зохист аялгууны толин дахь адилтгал, зүйрлэл” Уб., 1996
11.  Галбаатар.Д. “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудалд” Уб., 2001
12.  Галбаатар.Д. Уран зохиол /Онол, түүх, шүүмжлэл/ нэвтэрхий толь, Уб., 2012
13.  Галбаатар.Д. “Уран зохиол” /онол, түүх, шүүмжлэл нэвтэрхий толь/ Уб., 2012
14.  Галбаяр.Г. “Уран зохиол шинжлэлийн лекц” Уб., 2002
15.  Гэрэлтү.Б. “Зохиол туурвих ёсон” ӨМАХХ., 1985
16.  Гэрэлтү.Б. “Монгол зохиолын онолын чимэг” ӨМАХХ., 1995
17.  Дагвадорж.Ч. “Номоос төрсөн бодол” Уб., 1977
18.  Дагвадорж.Ч. “Уран сайхны шүүмжлэлийн тухай” Уб., 1989
19.  Дагвадорж.Ч. “Утгын яруу тайлал” Уб., 1989
20.  Дандин “Зохист аялгуун толь” Уб., 1988
21.  Дашдорж.Д. “Да багшийн тухай дурсамж” Уб., 1988
22.  Дулам.С. “Монгол домогзүйн дүр” Уб., 1989
23.  Дулам.С. “Монгол бэлгэдэлзүй” 3 боть. Уб., 1999-2001
24.  Дулам.С, Хасбаатар.Ц. Уран зохиолын онолын үүд Уб., 1980
25.  Жамсранжав.Ж. “Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага” Уб., 1975
26.  Жачин.Ч. “Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа” Уб., 2004
27.  Жачин.Ч. Уран чадварын увдис Уб., 2013
28.  Лувсанвандан.С. “Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд” Уб., 1973
29.  “Монголын уран зохиолын дээжис-108” Уб., 1993-2005
30.  Мөнх.Ц. “Б.Явуухулангийн яруу найргийн туршлага” Уб., 1982
31.  Мөнхбаяр.Ц. Уран зохиолын тайлбар толь Уб., 2011
32.  Сампилдэндэв.Х. “Нийгмийн шилжилтийн үеийн уран зохиол” Уб., 1998
33.  Сүюүгэ “Монголын шүлгийн ухаан” Хөх хот., 2000
34.  “Төрийн шагнал хүртсэн зохиолчдын бүтээл” Уб.,
35.  Түдэв.Л. “Монголын уран зохиолын үндэсний болоод нийтлэг шинж” Уб., 1976
36.  Хасбаатар.Ц. “Уран зохиолын учир” Уб., 1976
37.  Хасбаатар.Ц, Дулам.С. “Уран зохиолын онолын үүд” Уб., 1980
38.  “ХХ зууны монгол зохиолчид” цуврал Уб.,
39.  Цэвээндорж.Д. Утга зохиолын дүрийн онол Уб., 2008
40.  Цэнд.Д. “Монголын орчин үеийн уянгын яруу найраг” Уб., 1972
41.  Цэнд.Д. “Уран зохиол-миний амьдрал” Уб., 2010
42.  Цэнд-Аюуш.Ш. “Монгол тууж” Уб., 1986
43.  Цэрэнсодном.Д. Монголын бурханы шашны уран зохиол Уб., 1997
44.  Чимид.Ч. “Үгийн ид шид” Уб., 1968
45.  Энхбаяр.С. “Ирэх урсгал” Уб., 1996
46.  Энхбаяр.С. “Уран зохиолын онол-туурвилзүй” Уб., 2000
47.  Энхбаяр.С. “Утга зохиолын онол” Уб., 2011
48.  Эрдэнэ.Э. “Зохиолчийн хөдөлмөрийн тухай эргэцүүлэл” Уб., 1980
49.  Явуухулан.Б. “Яруу найраг миний амьдрал” Уб., 1983

Боловсруулсан багш: .......................................................\Б. Чимэг- Эрдэнэ Хэл бичгийн тэнхим\
2015 оны 11 сарын 04

No comments:

Post a Comment