menu

УРАН ЗОХИОЛЫН ОНОЛ


"Уран зохиолын онолын удиртгал" хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Сем 32 цаг
Бүлэг сэдвийн нэр
Ээлжит хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
Хэрэглэгдэхүүн
Үнэлгээний шалгуур


Эх зохиолыг унших бүтээлч арга, эх зохиол задлах аргачлал
2
Уншлагын тухай, унших арга барилын тухай өгүүлсэн афорист үг хэллэгийг хэрэглэх, зохиолын уран сайхан, зохиолын хэлийг тодруулах зорилго бүхий тулгуур схем ашиглах, А бол Б гэсэн томьеоллыг тулгуур болгох, өөрсдийн мэдэх зохиолыг жишээ болгон ярилцах
Эх зохиолыг судлан унших онолын цогц агуулгыг мэддэг болно. Зохиолыг задлан шинжлэхдээ уран сайхан, хэлийг бүрдүүлэгч гол зүйлийг мэддэг болно.
Эх зохиолууд
Оюутны бүтээл
Судалгаа шүүмжийн бүтээл
Сорилын тест
Онолын ойлголт, томьёололд тулгуурлан, уран сайхны эхийг задлан шинжилж, тайлбарлан тодорхойлох чадвартай болсон эсэх
Судалгааны бүтээлүүдийг уншин судалж, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгч чадаж байгаа эсэх

Яруу найргийн задлал
Б.Явуухулан "Вансэмбэрүү", "Хар-Ус нуурын шагшуурга" шүлэг
2
Шүлгийн 7 хэсэгтэй уялдан баг болж, хэсэг бүрийн сэдэв, гол санаа, зохиолчийн санааг тодруулан ярилцаад, дэвтэрт найруулан бичнэ. Зүйрлэл гэдэг дүрслэлийн ур маягаар уг шүлэг бүтсэнийг тодруулж, зохиолчийн санаатай холбон тайлбарлана.
Зохиолын сэдэв утгын нэгдлийн учир утгыг ялгаж сурна. Зүйрлэлийн тухай онолын мэдлэгтэй болно. Зорьсон санаатай холбон тайлбарлаж чаддаг болно.

Д.Нямсүрэн "Дөрвөн цаг"
2
Гарчиг-гол сэдэв-зохиолын санаа-зохиолчийн санаа-гол дүр гэсэн бүдүүвч дээр тулгуурлан зохиолын санааг тодруулах, найруулж бичих, зөв ярихад анхаарах, дүрийн дотоод сэтгэлзүйд анализ хийн ярилцах. Зарим дүрслэлт үг хэллэгийг хувирган бичих дасгал ажил хийнэ. Зохиол дахь гүн ухааны утга агуулгын тухай эргэцүүлэх
Бүдүүвч дээр тулгуурлан санаагаа оновчтой илэрхийлж сурна. Үзэл бодлоо батлахын тулд зохиолоос жишээ зөв олж, ярьж сурна. Дүрслэлт үгийн үнэ цэнг мэдэрдэг болно. Эргэцүүлж сурна.

Б.Лхагвасүрэн "Боржгины бор тал"
4
А бол Б гэсэн тулгуур дохион дээр зохиолыг задлан шинжлэх, шүлгийн уран санааг тодруулах, шүлгийн орон зай, цаг хугацааны утга учрыг зохиолчийн санаатай холбон тайлбарлах
Өөрийн үзэл бодлыг бусадтай харьцуулж, өөрийгөө үнэлж сурна. Тулгуур дохион дээр тайлбар хийж ярьж сурна.

Үргэлжилсэн үгийн зохиолын задлал
Ц.Түмэнбаяр "Цагаан сүүний домог" өгүүллэг
2
Зохиолын сэдэв утгыг тодруулж, ярилцахдаа дүрслэлт үг хэллэгийг анхаарах, аман зохиолын нэг домогтой холбон интеграцчилан задлал хийх. Багаар ажиллан, өөрийн үнэлгээ хийх
Дүрслэлт үг хэллэгийг ялгаж, сэдэв утгын харьцааг тайлбарлаж сурна. Домог, өгүүллэг хоёрын онолын ялгааг мэднэ.
Эх зохиолууд
Оюутны бүтээл
Судалгаа шүүмжийн бүтээл
Сорилын тест
Уран зохиолын эхүүдээс уран сайхны боловсруулалт сайтай зохиолыг сонгож чадаж байгаа эсэх, онолын үндэстэй нэр томьёог оновчтой зөв хэрэглэн баталж байгаа эсэх
Асуудлыг шийдэхдээ зөв шийдлийг олж чадаж байгаа эсэх, уран сайхны болон гоозүйн мэдрэмжтэй болсон эсэх

 Д.Намдаг "Үрэгдсэнийг хүлээгч"
2
Зохиомж, өгүүлэгдхүүний задлал хийхдээ зохиолчийн санаатай холбон тайлбарлаж, "Уран зохиолын эхийн задлал" дасгал ажлыг хийж гүйцэтгэх
Зохиолд зохиомж, өгүүлэгдэхүүнийг онцлогийг тодруулан задлал хийж чаддаг болно. Зохиолчийн санаатай холбож сурна.

Д.Батбаяр "Харуй бүрий" хошин өгүүллэг
2
Егөөдөл, ёгтлолын тухай онолын ойлголтыг бататгах, өгүүллэгийн тухай онолыг бататгах, зохиолын задаргааг найруулан бичих дасгал хийх
Шүүмж бичих анхны мэдэгдэхүүнтэй болно. Шог хошин зохиолын онцлогийг тодруулж, задлал хийж сурна.

Д.Мягмар "Үер" тууж
4
Туужийн төрлийг өгүүллэгийн төрлөөс ялгах ажлыг анхаарах, гүн ухааны үндсийг ярилцах, дүрслэлт үг хэллэгийг дүрийн гадаад болон дотоод шинжтэй холбон тайлбарлах
Дүрийг задалдаг онолын ухагдахуунаа бататгаж, дүрийн задлал хийж сурна. Тууж, өгүүллэгийг онолын үндэстэй ялгаж сурна.


До.Цэнджав "Хөх жавар" тууж
2
Дүрийн сэтгэлзүйн үндсийг З.Фрейдийн психоанализийн аргаа тодорхойлно. Судалгааны өгүүллийг уншин, задлан шинжилгээ хийнэ.
Уран зохиолын онолын ойлголтыг сэтгэл судлалын ухааны мэдлэгтэй холбож, тайлбар хийж сурна.

Жүжгийн зохиолын задлал
Д.Нацагдорж "Учиртай гурван толгой" жүжиг
2
"Хоролмаагийн дүр бол зөрчлийг үүсгэгч дүр" гэсэн асуудлыг хөндөж, задлан шинжилнэ. Найруулан бичих дасгал ажиллана.
Жүжгийг задлан шинжлэх арга барил эзэмшинэ. Эмгэнэлт жүжгийн мөн чанарыг мэддэг болно. Дүрийн шинжээс зохиол задлах аргатай болно.

Туульсын зохиолын задлал
Ч.Лодойдамба "Тунгалаг Тамир" роман
4
Бусад төрөл зүйлээс ялгаж задлан шинжлэх арга барил эзэмшихэд анхаарна. Том хэмжээний зохиолын агуулгыг дүрслэлт үг оролцуулан хураан ярьж сургах аргазүйг хэрэглэнэ.
Зохиолын агуулгыг задлан шинжилж, өөрийн үгээр товч тодорхой ярьж сурна. Дүрслэлт үг хэллэгийн нөөцтэй болно.


Д.Цоодол "Тэнэг" дууль
4
Дуулийн тухай онолын ойлголтыг бататгах, дуулийн зөрчлийг олуулж, харууслын өнгө аястай болгож, үг хэллэгт задлал хийж, зохиолчийн санааг тодруулах
Эмгэнэл бол зөрчил юм гэдэг нь дуулийн гол шинж болохыг ойлгоно. Онолыг баримталж зохиолд анализ хийж сурна.

No comments:

Post a Comment